ДЭМБ ханиад болон COVID-19-ийн ялгааг тайлбарлав
2020-11-12

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд коронавирус болон ханиадны үед илрэх шинж тэмдгүүдийн ялгааны талаар тайлбарлажээ. Мэргэжилтнүүдийн өгүүлснээр, ердийн ханиад томуу болон коронавирусийн халдварын үед ижил шинж тэмдэг ажиглагддаг ч онцлох ялгаанууд байдаг аж. 

 

Тодруулбал, коронавирусийн халдвар авсан үед амтлах болон үнэрлэх мэдрэмжээ алдах нь их байхын дээр амьсгал давчдаж, 38 хэмээс дээш халуурдаг юм байна. 

 

Түүнчлэн ханиад болон коронавирусийн халдвар авсан үед аль алинд нь өвчтөнд хамрын ханиад, хоолойн өвдөлт, ядрах шинж тэмдэг ажиглагддаг аж. Коронавирусийн хүнд хэлбэрээр өвдсөн үед өвчтөнд амьсгал давчдах, амтлах чадвараа алдах, цээжээр байнга өвдөх эсвэл хөндүүрлэх, 38 хэмээс дээш халуурах шинж тэмдэг ажиглагддаг юм байна. 

 

Ийм шинж тэмдэг гарсан үед өөрийгөө эмчлэх гэлгүй нэн даруй эмнэлгийн тусламж авах ёстой гэж ДЭМБ анхааруулсныг РИА Новости дамжуулжээ. Тэр дундаа архаг хууч өвчинтэй хүмүүс, өндөр настнууд, 5 хүртэлх насны хүүхдүүд болон жирэмсэн эхчүүдэд шинж тэмдэг хөнгөн байгаа ч эмчид хандах шаардлагатайг онцолсон байна. 

Shuud.mn
Сонин хачин
Ханиаднаас ялгаатай
2020-11-14