ШУУД: Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдлийг баталлаа
2020-11-13

 

15:50 цаг:

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдлийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Цахим хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хялбаршуулсан дэгээр явуулж, гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.

 

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны улсын төсвийн хүрээниий мэдэгдлийг батлах санал хураалт явуулав. Гишүүдийн 82,6 хувийн саналаар ирэх оны улсын төсвийг баталлаа. 

 

14:30 цаг: 

УИХ-ын чуулган цахимаар хуралдаж байна. Хуралдаанаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдлийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавилаа.

 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:

 

-Монгол Улсад коронавирусийн халдвар илэрсэн энэ үед бид чуулганы хуралдаанаа цахимаар хийж байна. Хуулийн дагуу жил бүрийн улсын төсвийг өмнөх оны 11 дүгээр сарын 15-ны дотор батлах хугацаатай. 

 

Тиймээс 2021 оны улсын төсвийг бид хуулийн хугацаанд баталъя. Ингэхдээ асуулт тавьж, үг хэлэхгүйгээр улсын төсвийг тодотгохдоо тодруулах саналаа гаргая. Шуурхай хэлэлцэн баталъя гэлээ.

 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

 

-УИХ-ын Дэгд хялбаршуулсан дэгээр хэлэлцэн батлах заалт бий. Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг хялбаршуулсан дэгээр хэлэлцэх санал гаргасан. Мөн УИХ-ын гишүүн Д.Ганбат шуурхай хэлэлцэх санал гаргаж байна. Тиймээс энэ хялбаршуулсан дэгээр хэлэлцэх санал хураалт явуулъя гэлээ. 

 

УИХ-ын чуулган цахимаар хуралдаж байна

 

14:00 цаг:

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. УИХ-ын 2021 оны улсын төсвийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын чуулган цахимаар хуралдаж байгаа юм. Байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцуулав. 

 

УИХ дахь намын бүлгийн дарга нар болон байнгын хороодын дарга нар чуулганы танхимаас харин бусад гишүүд өөр өөрсдийн байгаа газраас цахимаар хуралдаандаа оролцож байна. 

 

Цахим хуралдааны үеэр гишүүд үг хэлэхэд гацалт үүсэж байна. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин