ҮАБЗ хуралдаж байна
2020-11-13

ҮАБЗ хуралдаж байна. ҮАБЗ-өөс "коронавирусын цар тахлын хоёр дахь давалгаа Монгол Улсад нөлөөлж, дотооддоо цар тахлын халдвар алдсан нөхцөл байдал үүсээд байгаатай холбогдуулан монголчууд бидэнд илүү хариуцлагатай, сонор сэрэмжтэй, сахилга баттай байх цаг үе тулгарч байна.

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага манай эрдэмтэн, эмч мэргэжилтнүүдээс өгч байгаа зөвлөмжийн дагуу халдвар, хамгааллын дэглэмийг чанд мөрдөж, өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдэгдэн эрүүл мэндээ хамгаалах иргэний журамт үүргээ биелүүлж, өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бодит мэдээлэлд тулгуурлан үүсээд байгаа асуудалд хандах, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөгөөг дагаж мөрдөхийг нийт ард иргэддээ хандан уриалж байна" гэсэн уриалгыг дэвшүүлээд байгаа.

 

ҮАБЗ өнөөдөр халдварын тархалт, авах арга хэмжээний талаар хэлэлцэж байгаа аж. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Улсын онцгой комиссын даргаар Энхтүвшин сайд ажиллаж байхад Ковид-19-ын мэдээллийг өдөр бүр бүх телевизээр явуулдаг байсан, тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг нэг өрөөнд нэг нэгээр нь байлгадаг байсан, бүх шатны сургууль, үзвэрийн газар, баар ресторануудыг хаасан байсан. Гэтэл Улсын онцгой комиссын даргаар ЖДҮ-чин Содбаатар томилогдомогц Ковид -19-ын мэдээллийг бүх телевизээр өдөр бүр явуулахаа больсон, тусгай үүргийн онгоцоор ирсэн 8 хүртэл иргэдийг нэг өрөөнд байлгадаг болсон, бүх шатны сургууль, үзвэрийн газар, баар ресторануудыг нээсэн зэрэг нэг ёсондоо дэлхий дахинд Ковид-19-ын тархалт намжаагүй байхад хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан. Иймээс ЖДҮ-чин Содбаатрыг Улсын онцгой комиссын даргаас нэн даруй огцоруулж хариуцлага тооцох хэрэгтэй.
2020-11-13