ШУУД: Сангийн сайд ирэх онд 9.8 их наяд төгрөгийн төсвийг захиран зарцуулна
2020-11-13

 

УИХ-ын чуулганы цахим хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Д.Ганбат гишүүний саналыг гишүүдийн олонх дэмжсэн тул хялбаршуулсан дэгээр явагдаж байна. Үргэлжлүүлэн дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийж, зүйл заалт бүрээр санал хураалт явуулж байгаа юм. 

 

Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийг тус бүрээр нь дурдаж байна. Тухайбал, Сангийн сайд ирэх онд 9.8 их наяд төгрөгийг ХЗДХ-55.7 тэрбум, БХ-ын  50.5 тэрбум, БШУ-ны сайд 5.5 тэрбум, ЗТХ-ийн сайд 145 тэрбум, БХБ-ын сайд 2.2 тэрбум, УУХҮ-ийн сайд 237.1 тэрбум, ХХААХҮ-ийн сайд 86.5 тэрбум  төгрөгийг тус тус  төсвийг захиран зарцуулна.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Эрүүл мэндийн яам нь яах вэ, энэ ковид-19 халдвартай үед? Үхэцгээ гэж байгаа юм уу
2020-11-13