ЭМЯ: Тусгаарлагдсан хүүхэд болон гадаадаас ирсэн иргэнээс "COVID-19" илэрлээ
2020-11-13

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.11.13/ хийлээ.

 

 

ЭМЯ-ны хэлтсийн  дарга Д.Нарангэрэл:

 

-Нийслэлд болоод Сэлэнгэ аймагт коронавирусийн багц тохиолдол бүртгэгдэж голомтын цар хүрээ тэлж байна.  Өглөө 11 цагт мэдээлэл хийснээс хойш коронавирусийн хоёр тохиолдол шинжилгээгээр батлагдлаа. Нэгдүгээр  тохиолдол нь эхний батлагдсан тохиолдлын хавьтал байсан. ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан дөрвөн настай хүүхдэд хоёр дахь шинжилгээгээр коронавирус илэрлээ.

 

Эхний голомтоос долоон хүнд коронавирус илэрсэн байна. Эдгээр хүмүүс бүгд ХӨСҮТ-д тусгаарлагдсан. Тусгаарлагдсан хүүхдийн хавьтлыг дахин тогтоох тусгаарлах арга хэмжээ авч байгаа. Хоёр дахь тохиолдол нь аравдугаар сарын 24-нд Франкфуртын онгоцоор ирсэн коронавирусийн давтан шинжилгээгээр халдвар илэрлээ.  
 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 414 боллоо.

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин