ВИДЕО: Тодотгох нөхцөлтэйгөөр 2021 оны улсын төсвийг баталлаа
2020-11-13

 

УИХ-ын чуулганы  цахим хуралдаанаар 2021 оны төсвийн төслийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Ингэхдээ коронавирусийн халдвар дотоодод гарсан учир эдийн засаг хумигдаж, иргэдийн орлого хүндэрч болзошгүй учраас эргээд төсөвт тодотгол хийх нөхцөл үүснэ гэдгийг тооцож, энэ удаад улсын төсвийг хуулийн хугацаанд батлахыг чухалчлав.  

 

Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 11.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 27.9, зарлага 13.9 их наяд төгрөг буюу ДНБ-ий 30 хувь байна гэж тооцжээ. Мөн төсвийн алдагдлыг 2.6 их наяд төгрөгөөр бууруулж, -2.2 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний -5.1 хувь байхаар төсөвлөв.

 

Цар тахлын үед 18 хүртэлх насны хүүхэд бүрд олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлж энэ оныг дуустал 1.2 сая хүүхдэд сар бүр 100 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Иргэдийн орлогыг хамгаалах зорилгоор хүүхдийн мөнгөний энэхүү нэмэгдлийг 2021 оны эхний хагас жилийг дуустал олгохоор тооцож төсвийн төсөлд 864 тэрбум төгрөг тусгажээ. Мөн 530 тэрбум төгрөгийг нийтдээ 68 нэр төрлийн халамжид олгохоор баталлаа.

 

 

Харин ирэх оны төсөвт ипотекийн зээлийн санхүүжилт  болон ЖДҮХС-д нэг ч  төгрөг тусгасангүй. 

Ирэх онд төсвийн ерөнхийлөн захирагч нар дараах төсвийг захиран зарцуулах юм. Үүнд:

 

Төсвийн Ерөнхийлөн захирагч

Төсөв/төг-өөр

1

УИХ-ын дарга

5 тэрбум

2

Ерөнхий сайд

172.2 тэрбум

3

Шадар сайд

482.2 тэрбум

4

ЗГХЭГ-ын дарга

96.7 сая

5

ГХ-ны сайд

101.1 тэрбум

6

Сангийн сайд

3.2 их наяд

7

БОАЖ-ын сайд

163.3 тэрбум

8

ХЗДХ-ийн сайд

630.1 тэрбум

9

БХБ-ын сайд

206.7 тэрбум

10

БХ-ын сайд

283.3 тэрбум

11

ЗТХ-ийн сайд

239.3 тэрбум

12

БСШУ-ы сайд

1.7 их наяд

13

УУХҮ-ийн сайд

40.1 тэрбум

14

ХХААХҮ-ийн сайд

187.1 тэрбум

15

ХНХ-ын сайд

2.2 их наяд

16

ЭМ-ийн сайд

747.7 тэрбум

17

Эрчим хүчний сайд

68.7 тэрбум

18

Соёлын сайд

139.3 тэрбум

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Ч:
2021 он бол маш хүнд жил болох нь ойлгомжтой
2020-11-13