Хишиг даллага дуудуулахад сайн
2020-11-15

Өнөөдөр аргын тооллын 2020 оны арваннэгдүгээр сарын 15. Адъяа гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн намрын адаг өлзийт улаан нохой сарын Билгийн тооллын битүүн. Ням гараг. Хонгорцог одтой, есөн улаан мэнгэтэй, хар нохой өдөр.

 

Өдрийн наран 7 цаг 59 минутад мандан, 17 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн.

Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Shuud.mn
Сонин хачин
Тэнэглэл:
Ийм тэнэг балай юмаа болимоор юм. Хорвоогийн өдөрт сайн муу гэж ерөөс байхгүй. Элийрэл гэж энэ л байх
2020-11-15
Од гараг:
Хүүхэд хөлд орох болохоороо өөрөө л босоод алхдаг биш үү? Тэгэхээр нь "муу, болохгүй" гээд хүчээр барьж суулгаад байх уу? Тэрбиш тэргүүтэн "Зурхайч" нар эрт балрын номыг ягштал баримталахаа хэзээ болих вэ? Аливаа юм хөгжиж, өөрчлөгдөж байдаг жамтай. Одон гарагийн орчил, байрлал ч гэсэн ялгаагүй. Тиймээс үг хэллэг, тооцоолох арга барилаа ч өөрчилж, хөгжүүлэх хэрэгтэй!
2020-11-15