ЭМЯ: Тээврийн жолоочийн ойрын хавьтлаас дахин covid-19 илэрлээ
2020-11-15

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.11.15/ хийлээ.

 

Дэлхийн 218 улс орон бүс нутагт коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар 53.1 сая хүн өвчилж, 1,3 сая хүн нас барсан байна.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 814 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 2 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал,  нийслэл хотод  батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 50 хүн, хоёрдогч хавьтлын 1125 хүнд  шинжилгээ хийсэн. Хоёрдогч хавьтлын шинжилгээ хийсэн хүмүүсээс коронавирус илрээгүй. Ойрын хавьтлын хоёр хүний давтан шинжилгээнд коронавирус илэрлээ. Тухайн голомтод батлагдсан тохиолдол 9 байна. Тандалт шинжилгээ үргэлжлэн хийгдэж байгаа. Дархан-Уул аймгийн лабораторид  157 хүний хяналтын шинжилгээ, Сэлэнгэ аймгийн лабораторид ойрын хавьтлын 170 хүний шинжилгээнд  коронавирус илрээгүй. 

 

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 428  байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 328 байгаа. Нийт эдгэрээд гарсан 328 хүний 16 нь сувиллын ажиглалт, тандалтад байгаа бол 2 хүн гэрийн ажиглалт тандалтад байна. Ажиглалт тандалтын хугацаа дууссан  310 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар 95 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 73 хүн хөнгөн, хүндэвтэр 20, хүнд 2  хүн байна. Нутаг буцаасан таван хүн бий. 

 

 

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин