Банкны үйлчилгээг цахимаар хэрхэн авах вэ? (+Зааварчилгаа видео)
2020-11-13

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын үед гэрээсээ гарахаас эмээж байна уу? Коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол нэмэгдэж буй энэ өдрүүдэд иргэд бидний сахилга бат, сонор сэрэмж хамгаас чухал. Гэтэл зайлшгүй амжуулах ажлууд, ялангуяа санхүүгийн суурь хэрэгцээгээ хангах нь хэн бүхний өмнө асуулт болж байна. Иймд бид банкны үйлчилгээг хэрхэн цахимаар авах тухай заавар зөвлөгөөг нэгтгэн хүргэж байна.

Хэрвээ та цахим банканд бүртгүүлж амжаагүй бол ХААН Банкны Киоск машиныг ашиглан бүртгүүлж болно. Зааварчилгааг доорх видеоноос үзээрэй.

 


ХААН Банк | Киоскоор хэрхэн цахим банканд бүртгүүлэх вэ?https://www.youtube.com/watch?v=fBTcjmKXS1Q

 

Харин нэгэнт бүртгүүлчихсэн бол онлайнаар авч болох банкны үйлчилгээнүүдийг ЭНД дарж үзээрэй. Хүний хэрэгцээ цөм бүрэн гэдэгтэй ижил банкны бүхий л үйлчилгээг авах боломжтой. Бүх нийтийн хатуу хөл хорио тогтоосон үед ийнхүү гэрээсээ ч гаралгүй бүх төрлийн үйлчилгээ авах боломжийг банкны салбарынхан хэдийн бүрдүүлчихсэн байжээ.

Дараагийн нэг тулгарах асуулт бол интернэт банкныхаа нууц үгийг хэрхэн сэргээх вэ? Нууцлал чухал учраас энэ асуултыг орхилгүй өнгөрч болохгүй. Иймд та өөрийн интернэт банк руугаа нэвтэрч чадахгүй тохиолдолд нууц үгээ хэрхэн сэргээх тухай зааварчилгааг ЭНД дарж үзээрэй.

 

Shuud.mn
Сонин хачин