Хөл хориог сунгах уу
2020-11-15

 

УОК хуралдаж  ДЭМБ болон вирус судлалын эрдэмтдийн зөвлөлөөс хөл хориог 14 хоног сунгах саналыг хэлэлцүүлж байна.  Засгийн газрын ээлжит бус хуралдааныг 14:00 цагт товлолоо. Монгол Улсад коронавирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгдэж, улсын хэмжээнд  бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хатуу хөл хорионы дэглэм тогтоогоод байна. Энэ сарын 17-ныг хүртэл үргэлжлэх хөл хорионы дэглэмийг дахин сунгах эсэхийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ. Учир нь ЭМЯ-наас дээрх саналыг УОК, Засгийн газарт оруулж байгаа юм. Эрдэмтэн судлаачид хөл хорио тогтоосон хугацааг 14 хоногоор сунгах зайлшгүй шаардлагатай гэдэг дээр санал нэгджээ. Учир нь одоо явагдаж буй тандалт судалгааны ажлыг дуусгах , цаашид тохиолдлын дам халдваруудыг тогтоох, шинжилгээнд хамруулах ажлуудыг өргөн хүрээнд хийх шаардлагатай Мөн хүн амын дунд санамсаргүй түүврийн аргаар 4000-5000 хүнд шинжилгээ хийхээр төлөвлөж байгаа гэнэ.

 

Өнөөдрийн ЭМЯ-ны мэдээллээр дотооддоо халдвар авсан 19 иргэн бүртгэгдээд байна. Үүнд:

-УБ хотод 9 тохиолдол

-ХӨСҮТ-ийн эмч, сувилагч-7 тохиолдол

-Сэлэнгэ аймгийн 3 тохиолдол

Халдвар авсан 424 иргэнээс 328 иргэнийг эмчилж, 91 иргэнийг яг одоо эмчилж байгаа юм.

 

Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжилж, нийслэлд явган болон маншинтай зорчигчийн хөдөлгөөнд хязгаарлалт хийж байгаа. Түүнчлэн халдвартай иргэдийн зорчсон газрыг маршрутаар гаргаж, тухайн өдөр, цагуудад халдвартай иргэдтэй хамт байсан хүмүүсийг сайн дураараа үнэ төлбөргүй шинжилгээнд хамрагдахыг уриалж байгаа юм.

Н.Нягт

 

Засгийн газар хорио цээрийн дэглэмийг дахин сунгасан тохиолдолд иргэд эрүүл мэндээ хамгаалахаас гадна өрхийн санхүүгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар асуулт үргэлжилж байна. Ямартай ч өнөөдрийн байдлаар Засгийн газраас эмзэг бүлгийн иргэд, дотуур байрны оюутан сурагчдыг хоол хүнсээр хангах, бүх төрлийн будааг татвараас чөлөөлөхөөр УИХ-д оруулахаар болж байна. Банкны зээлийн хүүг царцаах асуудлаар олон нийтээс хамгийн их санал ирж байгаа ч одоогоор судлагдсаар байгаа юм.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
3 хоногоос илүү сунгах юм бол жирийн иргэд хоол хүнсээ яаж авах юм бэ? хувиараа хөдөлмөр эрхлэдэг 200.000 хүн үргэлж хэлмэгдэж дарлуулж байх уу???
2020-11-15
irgen:
sungah ni zuv
2020-11-15
Иргэн:
Хогнууд сунгаж байгаад хулгайгаа хийх байх лдаа Энэ нь амар хялбар хяналтгүй асуух зүйл байхгүй
2020-11-15
Zochin:
Sungah hereggui bhaa....
2020-11-15
zochin:
zuv sungah heregtei
2020-11-15
За,болио
2020-11-15