ВИДЕО: Хатуу хөл хорионы зарчим хамгийн үр дүнтэй
2020-11-15

 

Засгийн газрын хуралдаанаар  Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3-ыг үндэслэн  коронавируст халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 14 хоногоор буюу 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгалаа.

 

УОК-ын дарга Я.Содбаатар мэдээлэлдээ:

 

-Хүнсний хомсдлоос сэргийлэх, гэр бүлийн хүчирхийлэл үүсгэхгүй байх чиглэлээр анхаарч ажиллана. Иргэд, байгууллагад санхүүгийн хүндрэл үүсэхгүй байх үүднээс Монголбанкны Ерөнхийлөгчийг Засгийн газарт санал оруулах чиглэл өглөө. Олон улсын байгууллагын зөвлөмжөөр хатуу хорио цээрийн дэглэм хамгийн үр дүнтэй. Өчигдөр халдварын хоёр тохиолдол илэрсэн. Тиймээс хатуу хөл хорионы дэглэмээ сунгахаар шийдвэрлэлээ гэв. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Одоо нөөцийн махаа идчихээр хавар турж үхэх байх даа:
Одоо нөөцийн махаа идчихээр хавар турж үхэх байх даа
2020-11-15
Сумьяабазар хотын дарга нийслэлийг түгрэлгүй БОЛГОВ:
Замаар бараг машингүй байна. Түгжрэл арилчихжээ хүмүүсээ. Үнэхээр бест хотын мэртэй болжээ.
2020-11-15
Х:
Новшнуудаа бид турж үхэх юмуу. Зах гарч хүнсээавч чадахгүй байна.
2020-11-15
МАХан толгойтой МАНгар Сумъяабазар газар дээр нь ажилласан гэж чи муу битгий худлаа шаагаад бай. 11 р хороолол цэг байхгуй Бэлх явж авах юм байх. Та нарыг солиорч суух хооронд архины ШАГ гудамжинд гаараад эхэллээ МАНгаруудаа. Согтууруулах ундаанаа тодорхой цанаар нээ.
2020-11-15
АН:
Дүнхүү толгойлсон Сумьяабузар хотыг удирдлаа юу? Хэл ам гаргалгүй махны худалдаа ч зохион байгуулж чадахгүй.
2020-11-15
Настан иргэн:
Сумьяабазар аварга нөөцийн махны худалдаа хэвийн, сайн гэж худлаа ярихаа болиоч! Скай -д л гэхэд 200-хан хүнд махыг гулуузаар нь худалдаад, километр оочерлож байна. Гулуузаар нь авч чадахгүй, тэгээд машин унаагүй хөгшид мах авч чадахгүй хоцорч байгааг юу гэх вэ? Цонхоор харахад амьдрал сайхаан сайхан...
2020-11-15
Халдвар дахин тархсан тархаагүй улсын хэмжээнд баар цэнгээний газар, урлаг соёлын тоглолтууд, спортын олныг хамарсан тэмцээн, сүм хийдийг ВАКЦИН гарч иртэл хаамаар юм аа. дээр нь бас Цагаан сар хийхгүй гээд эртхэн зарлах хэрэгтэй. Зарим нь орох гарах айл, өгөх авах бэлэг сэлт гээд одооноос догдолчихсон л байгаа.
2020-11-15
ДҮҮРГҮҮДИЙН ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРТАЙГАА ЯРИЛЦААД ХОРОО БОЛГОНЫХОО ОЙРОЛЦОО МАХ ОЛГОХ АСУУДЛАА ШИЙДВЭРЛЭЭЧ. НЭГ ДҮҮРЭГТ 2 ЦЭГ БОЛ АРАЙ ШИЙДВЭР ШҮҮ.
2020-11-15