95,000 тонн сайжруулсан түлшний нөөцтэй байна
2020-11-15

 

Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан УОК-оос бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Тавантолгой түлш ХХК онцгой горимд үйл ажиллагаа явуулж, түлш үйлдвэрлэл, нөөцлөлт, түгээлтийн ажлыг зохион байгуулж байна. Өнгөрсөн 24 цагийн байдлаар сайжруулсан түлшний хоёр үйлдвэрт 283 ажилтан ажиллаж нийт 2778.9 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэсэн байна. Харин түлшний нөөц 95,000 тонн байгаа юм. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд нийт 610 шахмал түлш борлуулах цэг ажиллаж байна. Сайжруулсан шахмал түлшний хот доторх түгээлтийг тээврийн 22 компанийн 255 машинаар гүйцэтгэж байна.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Shuud.mn
Сонин хачин