Дараах гурван газраас үйлчлүүлсэн иргэд өөрийгөө тусгаарлахыг НЭМГ-аас уриаллаа
2020-11-15 16:46

 

Covid-19”-ийн халдвартай нь тогтоогдсон иргэдийн ойрын болон дам хавьтлыг тогтоох, тусгаарлах, шинжилгээнд хамруулах ажил үргэлжилсээр байна. үүнтэй холбоотойгоор 2020 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр

 

  • Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо Оюутны гудамж дахь “Говь гурван сайхан” төвд байрлах караокед 17.00-20.00 цагт
  • “Өгөөж” нэртэй цайны газарт 12.00-14.00 цагт
  • Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Топаз” зочид буудалд байсан иргэд өөрийгөө гэртээ, тэр дундаа гэр бүл, ойр дотныхноосоо ч тусгаарлахыг Нийслэлийн онцгой комисс, Нийслэлийн эрүүл мэндийн газраас уриаллаа. 

 

Мөн ЭМЯ-ны 119, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 80086928 дугаарын утсанд холбогдож зөвлөгөө, зөвлөмж авахыг хүсч байна. 

 

Нийслэлийн Эрүүл мэндийн газар

Shuud.mn
Сонин хачин