ЭМЯ: Гурван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
2020-11-16 11:13

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.11.16/ хийлээ.

 

 

ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

 

-Өчигдөр/2020.11.15/ 17 цагийн мэдээллээс хойш коронавирусийн гурван тохиолдол батлагдлаа. Нийслэл болон Сэлэнгэ аймагт багц тохиолдлууд бүртгэгдсэн хэвээр байна. Иймд ЭМЯ, НЭМГ-аас нийт 19 цэгээр коронавирусийн халдварын шинжилгээ, тандалтын ажил хийж эхлээд байгаа. Мөн ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лабораторид 1918 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийсэн Үүнээс 758 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Үлдсэн хүмүүсийн шинжилгээний хариуг 17 цагийн мэдээгээрээ танилцуулна. Өнөөдрийн байдлаар 119 дугаарын утсанд 1799 хандаж зөвлөмж зөвлөгөө авчээ. 

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 431  байна. 

 

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин