ВИДЕО: "Энхсаран" сувилалд тусгаарлагдаж байгаа иргэдийг шилжүүлж байна
2020-11-16

 

"Энх саран" сувилалд тусгаарлагдаж байгаа иргэдийг шилжүүлж байна. Тус сувилалд тусгаарлагдаж байсан олон улсын тээврийн жолооч гэртээ гарснаас гурав хоногийн дараа коронавирусийн халдвартай нь шинжилгээгээр илэрсэн. 


Мөн өнөөдөр тус сувиллын ажилтнаас коронавирусийн халдвар илэрснийг ЭМЯ мэдээлсэн.

Тусгаарлагдаж байсан иргэдийг ХӨСҮТ болон аюулгүй газар руу, халдвар хамгааллын дэглэмийн дор УОК-ын ажлын хэсэг зохион байгуулж байгаа аж. 

Цаашдаа "Энх саран" сувилалд иргэдийг тусгаарлахгүй, халдваргүйжүүлэлт хийнэ гэдгийг хурандаа Б.Ууганбаяр онцоллоо.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин