УОК: Орон нутгаас ирсэн иргэдийг буцаах шийдвэр гаргаагүй
2020-11-16

 

 

УОК-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. 

 

Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг: 

 

-УОК-ын хуралдаанаар долоон асуудал хэлэлцлээ.

 

Нэгдүгээрт, цар тахлын хариу арга хэмжээний төлөвлөгөө шат шатандаа хэрхэн хэрэгжиж байгаа талаар мэдээллийг сонссон. Үүнтэй холбоотойгоор Шадар сайд Я.Содбаатар 18 цагаас нийслэл, орон нутгийн засаг дарга нартай хуралдаж үүрэг даалгавар өгч, хэрэгжилтийн явцыг ярилцаж хуралдана. 

 

Хоёрдугаарт, Хэнтий аймагт түргэвчилсэн оношлуураар хоёр иргэнээс эерэг хариу гарсан. Нарийвчилсан шинжилгээ хийж байна. Үүнтэй холбоотой мэдээллийг 17 цагаас эрүүл мэндийн яамны мэдээгээр танилцуулна.

 

Гуравдугаарт,  хөдөө орон нутгаас ирээд нийслэл хотод гацсан байгаа иргэдийг энэ сарын 18-ны өдөр зохион байгуулалттайгаар буцаана гэх ташаа мэдээлэл. Одоогоор ийм шийдвэр гараагүй. Нэг, хоёрдугаар хавьтлын бүх хүмүүсийг шинжилж дуустал ямар ч хөдөлгөөн хийхгүй. 

 

Дөрөвдүгээрт, Мэдээллийн нэг цонхны асуудал. Учир нь хэвлэл мэдээллээр гарчиглахдаа УИХ-ын гишүүдийн жиргэсэн мэдээ мэдээллийг үндэслэж, албаны мэдээ зэргээр олон нийтэд хүрч байна. Бүрэн бус мэдээллийг түгээхгүй байх. 

 

Тавдугаарт, Ерөнхий сайд, Шадар сайдын зүгээс "Энхсаран" сувилалд гарч байгаа асуудалтай холбоотой хууль тогтоомж зөрчигдсөн байгаа эсэх тал дээр хууль хяналтын байгууллагад өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажлын явцыг ярилцсан. 

 

Зургаадугаарт, нийслэлд түгээгдэж буй нөөцийн махны асуудал

 

Долоодугаарт,  Албаны бус мэдээ мэдээллийг түгээх асуудал дээр хатуу шаардлага тавихыг хууль хяналтын байгууллагад үүрэг болгосон зэрэг асуудлыг хэлэлцлээ.

 

 

 

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин