ЭМЯ: Коронавирусийн тохиолдол нэмж бүртгэгдээгүй
2020-11-16

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.11.16/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-11 цагаас хойш голомтын ойрын хавьтлын 56 хүнд шинжилгээ хийсэн.  Коронавирус илрээгүй. Сэлэнгэ аймагт ажиллаж байгаа шуурхай арга хэмжээний багийн мэдээллээр ойрын хавьтлын  181 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирусийн эерэг тохиолдол бүртгэгдээгүй.  Манай улсад 17 цагийн байдлаар коронавирусийн тохиолдол нэмж бүртгэгдээгүй. 

 

Нийт батлагдсан тохиолдол нийслэл хотын голомтод 9, ойрын хавьтал 8 байгаа. Ойрын хавьтлын тоог үргэлжлүүлэн тандаж байна. Ойрын хавьтлын тоо нэмэгдэж нийт 348 болж байна. Үүнээс 76 хүний шинжилгээ үргэлжлэн хийгдэж байгаа. Хоёрдогч хавьтал 2000 гаруй хүнд шинжилгээ хийх ёстой. Үүнээс 400 гаруй хүнд шинжилгээ хийж байгаа. Нийт 348 ойрын хавьтлаас 272 хүнд нь иж бүрэн шинжилгээ хийгдсэн. Хоёр дахь давтан шинжилгээг 45 хүнд хийсэн бол гурав дахь давтан шинжилгээг найман хүнд хийсэн байгаа. 

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин