АНУ-ын хоёр дахь вакцин 95 хувийн үр дүнтэй
2020-11-17

Хүн төрөлхтөнд аюулт тахлыг даван гарахад итгэл найдвар төрүүлэхүйц мэдээ ар араасаа гарсаар байна. Өөр нэг вакцины үр дүн 95 хувьтай гарчээ. 

 

Америкийн Модерна (Moderna) компани өөрсдийн боловсруулсан вакцины үр дүн бараг л 95 хувь гэж үнэлжээ. Тодруулбал, Америкийн Модерна компанийн боловсруулсан COVID-19 коронавирусийн халдвараас сэргийлэх  mRNA-1273 вакцины туршилтын гурав дахь шатанд энэхүү бэлдмэлийн үр дүн 94.5 хувьж байжээ. Модерна компанийн мэдэгдэлд өгүүлснээр,ердөө 95 хүнд л халдвар илэрсэн бөгөөд үүнээс 90-д нь хяналтын бүлэг байсан, тэдэнд плацебо буюу хуурамч эм өгсөн байсан гэнэ. Харин үлдсэн таван хүнд халдварын өвчлөл хөнгөн байсан аж. 

 

"Энэ бол манай вакцин боловсруулах ажилд эргэлт гарсан үе. Завсрын анализын үр дүнгээр манай вакцин коронавирусийн өвчлөл тэр дундаа хүнд хэлбэрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх чадвартай гэдэг нь эмнэлзүйн үүднээс баталгаажиж байна" хэмээн Модерна компанийн Ерөнхий захирал Стефан Бансель мэдэгджээ.

 

Модерна компанийн онцолсноор туршилтад оролцогсдын ихэнх нь вакцинжуулалтыг ямар нэг сөрөг нөлөөгүйгээр давсан байна. Харин вакцин хийлгүүлсэн зарим хүнд булчин, үе мөч, толгой өвдөх, тариулсан газарт улайх зовууриуд илэрч байжээ. Гэхдээ энэ бүх шинж тэмдгүүд удаан үргэлжилээгүй гэнэ.

 

Шинэ мэдээлэл гарч ирэхийн хэрээр вакцины үр дүнгийн талаарх үнэлгээ өөрчлөгдөж болзошгүй гэдгийг боловсруулагч компани онцолжээ. Гэлээ ч ойрын үед АНУ-ын Хүнс, эм бэлдмэлийн хяналтын газарт хандан, онцгой нөхцөлд mRNA-1273 вакциныг ашиглах боломж олгох зөвшөөрөл хүсэхээр төлөвлөж байгаа гэнэ. 

 

Энэ оны сүүл гэхэд Модерна 20 сая тун вакцин үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь АНУ-ын хүн амын вакцинжуулалтад ашиглагдаж магадгүй. Улмаар 2021 онд 500 саяас нэг тэрбум хүртэлх тун вакцин үйлдвэрлэхээр тооцож байгаа аж. 

 

 

Цагаан ордон: Трампын ачаар вакцинтай болов 

 

Модерна компанийн вакцин өндөр үр дүн үзүүлсэн талаар боловсруулагч компани нь мэдэгдсэний дараа энэ нь Трампын ач гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кейли Макинэни мэдэгджээ.

 

"Чухал мэдээ! Ерөнхийлөгч Дональд Трампын "Гайхалтай хурд ажиллагаа" хөтөлбөрийн ачаар хоёр дахь вакцин (Moderna) эмнэлзүйн туршилтын гурав дахь шатныхаа явцад өндөр үр дүн үзүүллээ. Энэ мэдээний өмнөхөн Pfizer вакцин амжилттай болсон талаарх мэдээлэл гарсан. Бид бүгдийн хувьд том ялалт" хэмээн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдэлд өгүүлжээ.


АНУ-ын захиргаа коронавирусээс сэргийлэх вакцин боловсруулахад зориулан Модерна компанид 486 сая ам.доллар, Жонсон энд Жонсон компанид 456 сая ам.доллар, Оксфордын их сургуулийн эрдэмтэдтэй хамтран вакцин боловсруулж буй АстраЗенека компанид 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан байна. Түүнчлэн  Merck болон Pfizer компаниуд АНУ-д вакцин боловсруулахаар ажиллаж байгаа. Энэ бүх төсөлд АНУ-ын захиргаа 12 тэрбум ам.доллар зарцуулсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
вакцинжуулж эхлээгүй гэж бна дүнкүү минь
2020-11-17
zagd:
Za ah duu erhem erh medeltnuud mini ene ulsad udurt hedii toonii haldvar tarhaj delhiig terguulj bgaag nbid harsaar bj tendees vaktsin gedgiin avch tenegtevdee!!! Tuugeer yvaa gaig uugeer duudah hereggui shuu!!! Tiim sn ym bol yagaad haldvaraar delhiig terguuleed bgaa ym be???
2020-11-17
вакцинжуулж эхлээгүй гэж бна дүнкүү минь