ЭМЯ: Гурван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
2020-11-17

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.11.17/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 1762 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс гурван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгаар орж ирсэн хоёр тир машины жолоочийн шинжилгээ, нийслэлд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 80 хүнд шинжилгээ хийхэд нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тухайн хүний  гуравдахь давтан шинжилгээ юм. Хоёрдогч хавьтлын 274 хүний шинжилгээ, ЗӨСҮТ-ийн лабораторид хийсэн 156 хүний шинжилгээнд тус тус коронавирус илрээгүй.  Дархан-Уул аймгийн сэжигтэй тохиолдлын баталгаажуулах шинжилгээг хийж байгаа. 

 

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 434  байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 328 байгаа. Нийт эдгэрээд гарсан 328 хүний 16 нь сувиллын ажиглалт, тандалтад байгаа бол 12 хүн гэрийн ажиглалт тандалтад байна. Ажиглалт тандалтын хугацаа дууссан  310 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар 100 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 77 хүн хөнгөн, хүндэвтэр 21, хүнд 2  хүн байна. Нутаг буцаасан зургаан хүн бий.

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин