Алтанбулаг автозамын боомтыг ХААЛАА
2020-11-17

Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 32 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн Монгол, Оросын хилийн Алтанбулаг автозамын боомтоор хил нэвтрэх ачаа, тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 18 хүртэл зогсоох шийдвэр гаргасан. Үүний дагуу 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 00:00 цагаас эхлэн Алтанбулаг автозамын боомтыг түр хугацаагаар хаалаа.

 

Алтанбулаг боомтод 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 00:00 цагаас өмнө орж ирсэн импортын ачаа бүхий 90 машин хоносон, үүнээс өргөн хэрэглээний хүнсний бараа, бүтээгдэхүүн ачсан 50 машин гүний гаалийн бүрдүүлэлт хийлгэхээр Улаанбаатар хот дахь гаалийн хяналтын бүсүүд рүү цагдаагийн хамгаалалтын хяналт дор явж байна.

 

Засгийн газрын шийдвэрийн дагуу Алтанбулагийн чөлөөт бүсэд тусгаарлалтын бүс, бараа бүтээгдэхүүн шилжүүлэн ачих талбай байгуулж, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эм, эмийн бүтээгдэхүүн, өндөг, жимс, жимсгэнэ зэрэг түргэн гэмтэж, муудах бараа бүтээгдэхүүнийг энэ талбайд шилжүүлэн ачилт хийлгэж гаалийн бүрдүүлэлтийг хийж байхаар төлөвлөж байна.

 

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож бүх нийтийн амралтын өдөр тул автозамын хилийн боомтууд хаалттай, Дорноговь аймгийн Замын-Үүд болон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар өртөөний төмөр зам хэвийн ажиллаж байна.

 

Дархан, Орхон аймаг дахь гаалийн газруудын гүний хяналтын бүсүүдэд зэсийн баяжмал, төмрийн хүдэр болон баяжмалын ачилт, гаалийн бүрдүүлэлт мөн хэвийн горимоор хийгдэж байна.

 

Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн хяналтын бүсүүдэд төрөл бүрийн бараа, бүтээгдэхүүний экспорт, импортын бүрдүүлэлт мөн хэвийн горимоор хийгдэж байна.

 

Буянт-Ухаа дахь гаалийн газарт тусгай үүргийн нислэгээр эм, тариа, хүмүүнлэгийн бараа, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл бүхий бараа ачсан MGL224 аяллын дугаартай Бээжин-УБ чиглэлийн /Экипаж-14, зорчигчгүй, ачаатай/ ачааны онгоц Улаанбаатарт 01:00 цагт буусан мөн MGL3135 аяллын дугаартай УБ-Берлин чиглэлийн /Экипаж-14, зорчигчгүй, ачаатай/ ачааны онгоц Улаанбаатараас 05:00 цагт ниссэн юм.

 

Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан Гаалийн байгууллагын бэлэн байдлыг ханган 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 14 цагийн байдлаар нийт 215 гаалийн улсын байцаагч ажиллаж байна.

 

Албан хаагчдад хамгаалах хэрэгслийн нөөцөөр ханган ажиллаж байгаа ба албан хаагчдын бие бүрэлдэхүүн, хамгаалах хэрэгслийн нөөцөд анхаарч хариуцлагатай жижүүрийг өдөр бүр ажиллуулж, мэдээ мэдээллийг тогтмол авч, хяналт тавин ажиллаж байна.

 

Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын албан хаагч нараас коронавирусын сорьцын шинжилгээг авсан бөгөөд шинжилгээний хариу бүгд сөрөг гарлаа.

Shuud.mn
Сонин хачин
Doljin:
Haalaa haalaa l geed bh ym. Haldvartai jolooch nar gaaliar bish hulgain zamaar orj ireed baigaa bolj bn uu? Ymar uchirtai ym be? Ardaa tomoos tom bamgaalalttai biznesiinhenii l hiij bgaa ajilshdee. Chiher pineni idsengui geed ovchin tuschihgui biz dee. Hudal medeelel ogch art tumniig huurahaa boli boli boli bas dahin boli !!!
2020-11-17