Хавьтагчдыг шинжилж дуустал хөдөөгийн иргэдийг хотоос гаргахгүй
2020-11-17

УОК-ын шуурхай ажлын хэсгийн хуралдаан өдөр бүр 12.00, 19.00 цагт болж иргэд олон нийтээс ирж байгаа асуудал, хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэж байгаа. Өнөөдрийн хуралданаар долоон асуудал хэлэлцжээ. Энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлстийн дарга Ц.Ганзориг мэдээлэл хийлээ.

 

Тэрбээр "Хэнтий аймагт түргэвчилсэн оношлуураар хоёр иргэний хариу эерэг гарсан. Нарийвчилсан дүн мэдээг ЭМЯ-наас 17.00 цагт өгнө. Түргэвчилсэн оношлуурын хариу үгүйсгэгдэх магадлалтайг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлсэн. Учир нь Дархан-Уул аймагт 4500 хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад долоон хүнээс эерэг хариу гарсан ч үгүйсгэгдсэн байна.

 

Мөн энэ сарын 18-нд буюу маргааш хөдөө орон нутгаас ирээд Улаанбаатар хотод гацсан иргэдийг зохион байгуулалттайгаар буцаана гэдэг ташаа мэдээлэл гэдгийг хэлье. Бүх хавьтлыг шинжилж дуустал ямар ч хөдөлгөөн хийгдэхгүй. Ойрын болон дам хавьтлыг илрүүлж шинжилж дууссаны дараа иргэдийн хөдөлгөөнийг эхлүүлэх ажлыг шат дараатай явуулна" гэлээ.

 

Томуу, томуу төст өвчний энэ үед түргэвчилсэн оношлуураар буруу хариу гарах тохиолдол гарч байгаа  учраас иргэдийг  PCR шинжилгээний хариунд итгэхийг анхаарууллаа. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин