УОК: Сэлэнгэ аймаг "Энхсаран" сувилал шиг халдварын шинэ голомт үүсээгүй
2020-11-17

УОК-оос ээлжит мэдээллийг өглөө. Энэ үеэр албаныхан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө. 

 

-Автомашины тусгай зөвшөөрлийг цуцалсан гэж хэллээ. Гэвч үүнтэй холбоотой маш олон санал, гомдол ирж байна. Судалгаагүй ажил эхэлчихээд асуудал үүсэнгүүт цуцалж байгаа юм уу? 

 

-Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан шаардлагатай үйлчилгээний байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах хүрээнд зарим шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл хүнс түгээлт, эм эмийн сангийн үйлчилгээ, түлш цахилгаан хангамжийн чиглэлээр үйлчилгээ явуулдаг байгууллагын үйл ажиллагааг зохицуулах шаардлага бий болсон. Энэ салбарын үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд тодорхой цөөн тоогоор тусгай зөвшөөрөл бэлдсэн ч хуурамчаар үйлдсэн байж болзошгүй асуудал үүссэн учраас түр зогсоогоод байна. Цаашид судална. 

 

-Бөөгнөрөл үүсгэж болохгүй гэж байгаа ч нөөцийн махны 15 цэгт маш олон иргэд цугларч байна. Үүнийг яаж зохион байгуулах вэ? 

 

-Нөөцийн цэгийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Маргааш оройноос 237 дэлгүүрээр  нөөцийн мах тараагдах ажил хийгдэж байна. 

 

-БНСУ-аас энэ сарын 12-нд үйлдэх байсан тусгай үүргийн нислэг цуцалснаас болж иргэд Элчин сайдын яамын үүдэнд асуудал үүсгээд байна. Үүнд хариулт өгөхгүй юу?

 

-УОК-оос тодорхой мэдээлэл өгсөн. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан 11 дүгээр сард төлөвлөсөн бүх тусгай нислэгийг зогсоож хэвлэл мэдээлэл, гададад суугаа Элчин сайдын яамдыг иргэдэд мэдээллэх үүрэг өгсөн. 

 

-Хэнтий аймгийн ЗДТГ гэдэг цахим хуудсаар түргэвчилсэн оношлуурын хариуг зарласан нь эмх замбараагүй байдал үүслээ. Энэ оношлуурын хариуг хэн хэзээ, хэрхэн мэдээлэх ёстой вэ? 

 

-Шинэ голомт үүсээгүй. Өөрөөр хэлбэл Сэлэнгэ шиг, Энхсаран шиг шинэ голомт үүсээгүй.  Түргэвчилсэн оношлуурын эхний хариу буюу батлагдаагүй мэдээллийг орон нутгийн Засаг дарга шууд дамжуулалт хийх байдлаар олон нийтэд мэдээлж байгаа нь зөрчил юм. Үүнтэй холбоотой асуудлыг УОК-ын дарга 17.00 цагт тавина. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин