ОХУ:Коронавирусийн халдварын эрсдлийг бууруулах зөвлөгөө өгчээ
2020-11-17

Оросын Төрийн думын гишүүн, тус улсын ерөнхий эрүүл ахуйч эмч асан Геннадий Онищенко бие махбод коронавирусийг эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлж, халдварлах эрсдлийг бууруулах хэд хэдэн зөвлөгөө өгчээ. Тэрбээр  Спутник радиод ярилцлага өгөх үеэрээ дараах зөвлөгөөг өгсөн байна. 

 

Нэн тэргүүнд, чанартай хоол хүнс хэрэглэж, бие махбодын дархлааны системд эергээр нөлөөлдөг Д витамины түвшнийг хянах ёстой гэнэ. Түүнчлэн биеийн идэвхтэй хөдөлгөөнийг ч мартаж болохгүйг сануулжээ.

 

"Хүйтний улиралд өвчлөлийн нөхцөл байдал хүндэрнэ. Эрүүл мэнддээ анхаарч, улиралдаа тааруулан хувцаслах хэрэгтэй. Ямар ч ханиад томуу хүний дархлааг сулруулдаг. Гэртээ ч мөн жигд хэмтэй байлгах ёстой" хэмээн Геннадий Онищенко онцолжээ.

 

Үүний зэрэгцээ, Думын гишүүн коронавирусийн цар тахлын улмаас олон нийтээр хөл хорихын эсрэг байгаагаа илэрхийлсэн байна. Харин халдвартай хүмүүсийг тусгаарлаж, ахмад настнууд болон архаг хууч өвчинтэй, тэр дундаа хавдар болон зүрх судасны өвчинтэй хүмүүсийг тусгаарлах ыг Онищенко дэмжиж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин