Coverscan: COVID-19 дотор эрхтнийг гэмтээдэг
2020-11-17

Коронавирусийн халдварын хөнгөн хэлбэр нь хүндрэл үүсэх бага эрсдэлтэй гэж тооцогддог ч хөнгөн хэлбэрээр өвдсөн хүмүүсийн биед ноцтой өөрчлөлт гарч болзошгүй гэнэ. Энэ талаар Британийн  Coverscan группийн эмч нарын дүгнэлтээс иш татан Дэйли Мэйл сонин мэдээлжээ. 

 

Судлаачид хөнгөн хэлбэрээр өвдсөн коронавирусийн халдвартай 200 гаруй өвчтөнийг судалсан байна. Энэ төрлийн өвчтөнүүдэд шинж тэмдэг удаан хадгалагдаж байсны дээр өвчний хэлбэр хөнгөн байсан ч өвчтөнүүдийн 70 орчим хувьд нь нэг болон хэд хэдэн дотор эрхтэн гэмтсэн нь тогтоогджээ. 

 

Коронавирусийн хөнгөн хэлбэрийн үед уушги, зүрх, нойр булчирхай зэрэг эрхтнүүд эрсдлийн бүсэд байх бөгөөд түүнчлэн бөөр, элэг зэрэг эртхтнүүд ч гэмтэх магадлалтай аж. Халдвар авч эдгэрээд хэдэн сар болсны дараа өвчтөнүүдэд цээж давчдах, булчин сулрах, толгой өвдөх зэрэг шинж тэмдгүүд гарч байжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин