Дархан-Уул аймагт коронавирусийн нэг тохиолдол бүртгэгдлээ
2020-11-17

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.11.17/ хийлээ.

 

 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

 

-11 цагийн мэдээнээс хойш коронавирусийн батлагдсан тохиолдол нэгээр нэмэгдлээ. Ингэснээр нийт тохиолдлын тоо 435 боллоо. Өвчлөл Улаанбаатар, Дархан, Сэлэнгэд бүртгэгдсэн байна. Дархан-Уул аймагт бүртгэгдсэн тохиолдол өглөө хурдавчилсан оношлуураар эерэг гарсан байсан. Энэ өвчтний шимнжилгээг Дархан-Уул аймгийн нэгдсэн лабораторид шинжилж коронавирусийн халдвар батлагдсан. Иймд Дархан-Уул аймагтай холбоотой төмөр зам дагуу бүх газруудад тандалт судалгаа хийж байгаа. Одоогоор тухайн хүний ойрын хавьтал 62 хүнийг илрүүлэн тандалт судалгаа хийж байгаа. Иймд Нийслэл хот, Дорноговь, Налайх, Говьсүмбэр зэрэг зам дагуу аймгуудад коронавирусийн тандалт судалгааны ажлыг хийж байна. 

 

Нийслэлд бүртгэгдсэн тохиолдолтой холбогдуулан 18 цэг болон өрхийн эрүүл мэндийн төвд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж байгаа. Одоогийн байдлаар 6764 шинжилгээнд хамрагдаад байна.

 

Шинжилгээ өгөх цаг авахдаа 18000119 дугаарт холбогдох эсвэл цахим хуудсаар дамжуулж холбогдох боломжтой. Тухайн иргэн шинжилгээний хариуг цахимаар авна. 

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин