Өчигдөр нийтийн тээврээр 44957 хүн зорчжээ
2020-11-17

 

Улс даяар бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосонтой холбоотойгоор нийтийн тээрийн автобуснууд цагийн тусгай горимоор тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа. Өчигдрийн /2020.11.16/ 22:00 цагийн байдлаар 90 чиглэлд 827 тээврийн хэрэгслээр нийт 44957 хүн зорчжээ. Энэ нь өмнөх өдөр нийтийн тээврээр зорчсон иргэдээс 7329-өөр илүү байгаа юм.

 

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийтийн тээрийн үйлчилгээнд гарч буй автобуснуудад ариутгал халдваргүйжүүлэлтийг рейс бүрт 19 эцсийн зогсоол, дундын10 зогсоол дээр тусгай зөвшөөрөлтэй таван аж ахуй нэгжтэй хамтран, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, байгууллагуудаар тогтмол хийлгэж байна. Тус газрын шуурхай штабын бие бүрэлдэхүүн ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлын гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байна. 

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

Shuud.mn
Сонин хачин