Цар тахлыг ЯЛСАН Хятад буюу тэд үүнийг хэрхэн хийв?
2020-11-18

Одоогоос жил гаруйн өмнө анхлан шинэ төрлийн өвчний голомт болж байсан Хятад улсад цар тахал дарагдаж, хоёр дахь давалгаа гарсангүй. АНУ, Орос, Европд хоногт хэдэн мянган халдвар шинээр илэрч байхад Хятадад дунджаар 30 орчим халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа бөгөөд одоогийн байдлаар эмчлүүлж байгаа хүний тоо 600-д ч хүрэхгзй байгаа гэнэ. Олон хүн амтай, халдварын анхдагч голомт байсан энэ улс хэрхэн цар тахлыг давав? 

Өнгөрсөн үеийн туршлага 

2003 онд Хятадад нэн аюултай вирус дэгдэн, халдвар авсан 10 хүн тутмын нэг нь нас барж, Хятадын хилээс халин, хэд хэдэн оронд тархаж байлаа. Энэ үед авч хэрэгжүүлж байсан арга хэмжээнүүдээс үлдсэн туршлага энэ удаагийн цар тахлыг давахад тусалсан гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл 2020 онд эрх баригчид тахал гарахад ямар арга хэмжээ авах ёстой, харин юуг хийж болохгүй гэдгийг сайтар ойлгосон байлаа. 

 

Авч хэрэгжүүлсэн болон үргэлжлүүлж буй арга хэмжээ

Коронавирустэй тэмцэх "Хятад маягийн жор" тун энгийн. Энэ бол хэд хэдэн түвшинд хяналт тавьж хатуу хөл хорои тавин, улмаар олноор нь тестэд хамруулах замаар бүс нутгийн дэгдэлтийг хянаж чаджээ.

 

Нэгдүгээрт, урьдчилан сэргийлэх ажил. Хятадад анхнаасаа л өргөн цар хүрээтэй мэдээллийн кампанит ажил явагдсан бөгөөд амны хаалт зүүх, гараа тогтмол угаах, хэрхэн зөв найтаах зэрэг зөвлөгөөг тогтмол өгч байв. Энэ кампанит ажилд эрдэмтэд, эмч нар, блогчид, алдартай телевизийн хөтлөгчид, олны танил хүмүүс гээд сурталчлах ажилд тохиромжтой бүхий л хүн оролцжээ. 

 

Хоёрдугаарт, олон нийтийн бүхий л арга хэмжээнүүдийг цуцалж, олны хөлийн газруудыг хааж, урьдчилан сэргийлэх арга хэмжээний мөрдөлтөд хатуу хяналт тавьж, метро эсвэл супермаркет руу амны хаалтгүйгээр нэвтрэх боломжгүй байсан гэнэ. Анхны өдрөөс л эхлэн хаа сайгүй биеийн халуун шалгаж эхэлжээ. Энэ арга хэмжээг одоо ч хэрэгжүүлж байгаа аж.

 

Гуравдугаарт, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хяналтад оруулжээ. Тахал дэгдсэн эхний өдрүүдэд зорчигчид вирусийг бусад бүс нутгууд руу тархаах нөхцлийг бүрдүүлэхгүйн тулд томоохон хотууд болон мужуудыг бүрэн хаасан байна. Улмаар энэ арга хэмжээг улс орон даяар хэрэгжүүлэн, гадаад орнуудын иргэдийг улс руугаа нэвтрүүлэхийг зогсоов. Харин Хятадын иргэд эх орондоо ирээд хөл хорионд орох ёстой байлаа.

 

Дөрөвдүгээрт, орон сууцны хорооллуудад тавьсан хяналт. Хятадын орон сууцны хорооллууд нь ихэвчлэн тусгай орох хэсэгтэй, хашаагаар хүрээлэгдсэн байдаг. Тиймээс хорооллууд руу орох хэсгүүдэд хяналтын цэг байгуулсан байна. Ингээд хотхон руу зөвхөн оршин суугчдыг, халууныг нь хэмжин нэвтрүүлдэг болжээ. Үйлчилгээний ажилтнууд, сайн дурынхан эргүүл хийж, хогийг нь гарган, оршин суугчдын хүнсийг худалдан авч, өвчилсөн хүмүүс хөл хорионд байхад нь хяналт тавьж, бусад хүмүүсийн эрүүл мэндэд анхаарал тавьдаг байсан гэнэ. 

 

Тавдугаарт, тахлын танадалт. Халдвар авсан хүмүүсийн хавьтагчдыг илрүүлэн, цаашид тусгаарлах ажлыг шуурхайлан хийжээ. Хятадад энэ ажлыг одоо ч тохиолдол бүрийн дараа хийдэг гэнэ.

 

Өнөөдөр Хятадын хүн ам энгийн амьдралдаа шилжсэн бөгөөд одоо ч урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсээр байна. Одоо ч амны хаалт зайлшгүй зүүх журам хэрэгждэгийн дээр олон нийтийн газарт биеийн халуун хэмждэг хэвээр байгаа аж. Түүнчлэн Хятадын оршин суугч бүрийн гар утсанд тусгай апликейшн байх бөгөөд GPS-ийн тусламжтайгаар явсан газруудаа хянах боломжтой.

 

Тухайлбал, зоогийн газарт ороход тусгай штрих код уншуулахыг хүснэ, үүний дараа сүүлийн хоёр долоо хоногт халдвар дэгдсэн бүс нутагт зорчсон эсэхийг апликейшн тооцоолдог аж. Улмаар тооцоолон гаргасан үр дүнг байгууллагын ажилтанд харуулаад дотогш нэвтрэх боломжтой. Үүнийг "эрүүл мэндийн код" хэмээн нэрлэдэг аж. Ийм код харуулахгүй бол ихэнх газарруу орох боломжгүй.

 

Өнөөдөр, тус улс руу гадаад орноос ирсэн хэн бүр хоёр долоо хоногийн хөл хорионд орох ёстой. Хятад өнөөг хэр нь бусад улстай харилцах агаарын харилцаагаа хэсэгчлэн нээсэн бөгөөд агаарын тээврийн компаниудад хатуу журам үйлчилж байгаа аж. Нэг орноос ирэх рейсийн тоог хязгаарласан, нэг рейсээр таваас дээш халдвартай хүн ирсэн бол дараагийн удаад тэр чиглэлийн нислэгийг цуцалдаг байна. Харин халдвартай хүн 10-аас дээш илэрвэл тухайн чиглэлийн нислэгийг нэг сарын хугацаатай зогсоодог аж.  

 

Сүүлийн саруудад Хятадад дотоодын халдвар илрэх нь нэн ховор болсон бөгөөд иргэдийг олноор нь тестэд хамруулах замаар өвчнийг хянаж байгаа юм. 

 

Хятадад хэд хэдэн төрлийн вакцин боловсруулж байгаагаас дөрөв нь туршилтын сүүлийн шатандаа явж байгаа гэнэ. Онц нөхцөл байдал үүсвэл эмч нар зэрэг эрсдлийн бүлгийнхэн туршилт дуусахаас өмнө вакцинд хамрагдахаар төлөвлөжээ. Харин хүн амын дунд вакцины туршилт бүрэн дууссаны дараа вакцинжуулалтыг хийх аж. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хүнээр дутах улс бишдээ нухаадч бж мэднэ
2020-11-21
зочин:
Бүх юмаа нуун дарагдуулж байгаа. Сурвалжилсан сурвалжлагчид нь ял аваад, сураггүй алга болоод байгаа гээд мэдээлэл гараад байгааг бодоход итгэхэд бэрх л мэдээлэл байна.
2020-11-21
tend ni sdanuudig bugdiig ni shataatsan bol amar bhgui yu
2020-11-20
Ок
2020-11-20
Тийм
2020-11-20
Зочин:
Нэг намын хатуу бодлогын үр дүн
2020-11-20
Uvchin daragdaagui bhad hyatadaas ajillah huch gej oruulj irsen ternii daraa uvchin uls ornii gol obektiig barij degdlee notoidoo
2020-11-20
Хятад мөнгөтэй, зох.байг. сайн, дэг журамтай. Барууны орнууд хэт эрх чөлөөтэй, бардам, түүнийхээ горыг амсаж бна.
2020-11-20
Зочин:
Үнэн
2020-11-20
Зочин:
Хэн биш хэрхэн хийж байгаа нь чухал.Тэгээд битгий элдэв дэмий юм бичээд байгаач.ЕРӨНХИЙ сайд юу гэж хэлсэн билээ.Би та нараас дутахгүй эх оронч .Тиймдээ ч улс орондоо хор хүргэх юм ярихыг хүсдэггүй.Бага ч гэсэн бодолтой байгаач
2020-11-20
Hujaag duuraihgui yum bol nuguu saihan amerikaa duurai l daa 1 say hun nas barsan udurt heden zuun myangaaraa haldvar avch bgaa
2020-11-20
tng sda:
uwchtei pizda we chi
2020-11-20
Mmn:
Umhii hujaanariig magtahhereggui
2020-11-20
zocin:
mongolchuud bid hujaa naraar zaalgana gj yu bdiin uursduu cadna mongol hunii saruul uhaand bi itgedeg. zuv cadaltai hunee l olj udirduulah heregtei hurelsuh hurelbaatar 2 arai bishee gal untraasan tur zuur argalsan l ym hiih ym da ard tumend ur uguujgui uursduduu ashigtai l ym hi ym daih
2020-11-19
tng sda:
uwchtei pizda we chi
kk:
italy-d uussen gd bhd teneg orkyyd hitad hitad gehe bolivol taaarna. yum unsh. chaddin bol hitadiin yug ch bitgi hergel. hudla hutsaj bhaaar eh orondo 1 ch gsn heregtei yum hii
2020-11-18
зочин:
Оросоос салаад шинжлэх ухаанаас салав. Шинжлэх ухаанаас салаад Монгол улс дампуурав.
2020-11-18
Ок
Одоо хятад л монголд ногоон өгч бна даа. Оросууд өвчин тарааж, долл сорж бна
2020-11-18
Мөнхжаргал:
Манайх Хятадаас илүү ажилласан шүү дээ
2020-11-18
Итгэх аргагүй улс даа. Нууж л байгаа
2020-11-18
Тийм
45:
Хятад ялж чадсан юм уу одоо байж л байгаа Хятадаас бусад орнууд нөхөн төлбөр авах хэрэгтэй. Муу бүхэн хятадаас гарах юм.
2020-11-18
Сайхан:
Яг хятад шиг ажиллах хэрэгтэй, шууд хуулбарлах, өөр зүйл битгий сэд
2020-11-18
Зочин:
Үнэн
mon:
lalariiin hujaagiiud shuuud bvh hilee haasan bol delhiii zvgeerl baih baisandaa bvh muuu yum hujaagaaas gej vnen yumdaaa
2020-11-18
Зочин:
Манайх Хятадаас дутуу нь юү байгаа юм бэ? GPS л хэрэглээгүй байгаа байх?! Хүн бүр явсан хийснээ тэмдэглэл хөтлөх хэрэгтэй юм байна?! Хүн хоорондын зайгаа сайн барьж маскаа тогтмол хэрэглэх хэрэгтэй?! Өөрсдөө илүү байэ Аюулт өвчин тараасан энэ улсаас туршлага судлана гэдэг тэнэг хэрэг?!?!?!...
2020-11-18
Иргнн:
Манайх Хятадаас дутуу нь юү байгаа юм бэ? GPS л хэрэглээгүй байгаа байх?! Хүн бүр явсан хийснээ тэмдэглэл хөтлөх хэрэгтэй юм байна?! Хүн хоорондын зайгаа сайн барьж маскаа тогтмол хэрэглэх хэрэгтэй?! Өөрсдөө илүү байэ Аюулт өвчин тараасан энэ улсаас туршлага судлана гэдэг тэнэг хэрэг?!?!?!...
2020-11-18
Irgen:
Neg namtai yls.Hen heniig dyyriadag ium.
2020-11-18
Зөв ингэж ялж байгаа улсын туршлагыг сайн судалж ард түмэнд ойлгуулах тэрнээс энэ өвчинд арчаагаа алдаж байгаа улс орныг хангалттай мэдэж байгаа. Гэвч зарим тэнэгүүд орсуудаас орж ирээд байгаатай эвлэрэхгүй хятадуудыг хараах тэнэгүүд байгаа нь сонин.
2020-11-18
Zochin:
Zygeer . Bid ch yalna. Tulaad irsen yumiig tulaad l garna
2020-11-18