Төмөр замчнаас сэжигтэй тохиолдол илэрсэн, хариу маргааш гарна
2020-11-17

Төмөр замчдын дунд коронавирусийн халдвар тархсан байж болзошгүй таамаг цахим хуудсаар тархаад байна. 

 

Сэлэнгэ аймагт төмөр замчдаас сэжигтэй тохиолдол илэрсэн нь үнэн. Холбогдох байгууллагууд шинжилгээ, тандалт, судалгаа хийж байгаа.  

 

Шинжилгээний хариуг маргааш Эрүүл мэндийн яамнаас тодорхой танилцуулна гэж  Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар мэдээлэв. Улаанбаатар төмөр замын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Цаашид ч хэвийн үргэлжилнэ гэдгийг салбарын сайд хэллээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин