Тайвань цар тахлыг ЯЛЖ, гадаадын хөрөнгө оруулалт татаж байна
2020-11-18

Тайвань улс олон өдрийн дотор шинэ халдварын тохиолдол бүртгэгдээгүй цөөхөн арлын улсуудын тоонд багтаж байна. Энэ улсад коронавирусийн халдварын улмаас үүдсэн нас баралт ердөө долоо бүртгэгджээ. Цар тахлын улмаас бараг л хохирол амсаагүй Тайванийн эдийн засгийг сэргээхээр эрх баригчид нь энэ намраас хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд эдгээрт гадаадын хөрөнгө оруулагчдыг татсан байна.

 

Тайвань хэрхэн коронавирусийг ялав? 

Тайвань улс 200 гаруй өдрийн туршид коронавирусийн шинэ халдвар гарсан талаар мэдээлээгүй. Хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 12-ны өдөр шинэ тохиолдол бүртгэгджээ. Коронавирустэй хийсэн Тайванийн тэмцлийг олон улс хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ талаар АНУ-ын сенатч Берни Сандерс ч Твиттер хуудсандаа бичиж байлаа.

 

"Тайваньд 200 өдрийн туршид коронавирус бүртгэгдсэнгүй. Энэ улсад ердөө 550 тохиолдол, долоон нас баралт бүртгэгдсэн юм. Тэд үүнийг хэрхэн хийж чадав аа? Тэд шинжлэх ухаанд итгэдэг. Тест хийж, хавьтагчдыг илрүүлэн тогтоож, хөл хорио тавьж, амны хаалт тараан, хүн бүрт баталгаатай эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэн. Бид үүнийг хийх ёстой" хэмээн тэрбээр бичиж байв.

 

Тайвань дотооддоо бүх саларыг хориглоогүй, гэхдээ амны хаалт зүүхийг шаардаж байв. Түүнчлэн зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тавьж, хөл хорио тогтоон, зорилтот тестүүдийг хийж, хавьтагчдыг илрүүлэн тогтоох ажлыг чадваралг гүйцэтгэж байв. Мөн журам зөрчсөн иргэдийг торгож байсан бөгөөд хөл хорио зөрчин шөнийн клубт орсон иргэнийг 2000 ам.доллараар торгосон тохиолдол гарч байлаа. 

Ийнхүү цар тахлыг хохирол багатай давж чадсан Тайванийн эрх баригчид эдийн засгаа тэтгэхээр гадны хөрөнгө оруулагчдыг татаж байгаа юм. 

Microsoft төсөл 


Америкийн Microsoft  корпораци Америк, Хятадын худалдааны харилцаа суларсан энэ үед Тайваньд асар их хөрөнгө оруулахаар болсноо зарласан юм.

Энэ сарын нэгний өдөр "Майкрософт Тайвань"-ийн ерөнхий захирал Кен Сун мэдэгдэл хийхдээ тус компани 2024 он хүртэл 10 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийн, 30 000 гаруй ажлын байр бий болгон, Тайваньд мэдээлэл боловсруулах төв байгуулахаар болсныг онцолсон юм.

 

Ингэснээр, Майкрософт компани сүүлийн 31 жилд арлын улс руу ийм асар их хөрөнгө оруулж байгаа анхны тохиолдол юм. Харин үүнд Хятад төдийлөн таатай хандаагүйн дээр Тайбэйтэй АНУ харилцах нь "Хятадын нэг улсын бодлого"-ыг зөрчиж байгааг сануулж байв. 

 

Эрчим хүчний төслүүд 

RWE Renewables эрчим хүчний компани Asia Cement Corporatio-тэй стратегийн түншлэлийн хүрээнд тэнгисийн салхины эрчим хүчний Тайванийн зах зээлд орж байгаа талаараа зарласан юм. Эдгээр компаниуд 448 мегаватт хүртэлх хүчин чадалтай "Чу Фэн" салхины эрчим хүчний төслийг хамтран боловсруулж байгаа аж.

 

Тэнгисийн томоохон салхины цахилгаан станц салхи ихтэй Тайванийн цутгалан дахь Синчу хотоос холгүйхэн, Тайванийн баруун хойд эрэг дээр байрлах юм байна. Түүнчлэн Германы  Energie Baden-Württemberg AG компани Европийн хилийн цаана, тэнгисийн салхины эрчим хүчний анхны зах зээлээрээ Тайванийг сонгожээ. 

Ретро-вагонууд

Өнгөрсөн сарын нэгний өдөр болсон, дизайны салбарын дэлхийн хамгийн нэр хүндтэй уралдаануудын нэг болох Good Design Award 2020 уралдаанд "Тайванийн төмөр зам"-ын вагон үйлдвэрлэлийн төсөл тээврийн систем ба үйлчилгээний төрлийн шагналыг хүртжээ.

 

 JC Architecture компанийн мэргэжилтнүүдийн боловсруулсан төсөлд премиум классыг ашиглан засварласан, 70 жилийн өмнөх ретро вагонуудыг дахин бий болгохоор тусгасан байна. Тайвань улс ирэх жилийг төмөр замын аялал жуулчлалын жил болгон зарласан бөгөөд дээрх хуучны вагонуудыг ирэх оны эхээр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Жуулчдыг төмөр зам сонгоход нөлөөлөхийн тулд дээрх арга хэмжээг санаачилжээ. Тайванийн төмөр зам  үүсээд 132 жил өнгөрсөн бөгөөд хуучны цагт вагонууд улбар шар, хар өнгийг хослуулсан байдгийг энэ удаад сэргээхээр болжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ard:
shaan biz hujaa bol zvgeerl hujaaa yg bvgdiin emchleereee
2020-11-18
вакцинжуулаагүй байхад ямар ч улсыг вирусыг яллаа энээ тэрээ гэж бичих нь арай эртэдэх байх
2020-11-18
ds:
Taivaniig uls gedgui ymdaa!!!
2020-11-18