МК:Ковидтой тэмцэхэд Монголын ард түмнээс үлгэр дуурайл ав!
2020-11-18

Дотоодод нь халдвар илэрч, хөл хорионд орсон монголчуудаас үлгэр дуурайл авахыг Буриадын ард түмэнд хандан уриалжээ. Энэ талаар mk.ru цахим хэвлэлд гарсан нийтлэлийг товчлон хүргэе. 

Монгол Улсад 12 дугаар сарын нэгэн хүртэл хатуу хөл хорионы дэглэм үйлчилж байна. Тээврийн жолоочийн эхнэрээс COVID-19 илэрсний дараа тус улс ийм арга хэмжээ авч хэрэгжүүлсэн юм. Жолооч гурван долоо хоногийн туршид тусгаарлалтад байж, энэ хугацаанд шинжилгээ өгөхөд хариу нь хэдэнтээ сөрөг гарч байжээ. Тусгаарлалтаас гарсны дараа шинжилгээ өгөхөд хариу нь эерэг байж. Түүний эхнэр ч халдвар авчээ. Энэ бол тус улсын дотоодод нь халдвар гарсан анхны тохиолдол байлаа. Өмнө нь бүртгэгдсэн өвчлөлүүд бүгд зөөвөрлөгдсөн тохиолдлууд байсан юм. 

Дургүйцсэнгүй, эсэргүүцсэнгүй 

Дотоодын халдварын ердөө ганцхан тохиолдол бүртгэгдэнгүүд Монголын нийслэл Улаанбаатар бүхэлдээ, 1.5 сая хүнтэйгээ сахилга баттайгаар хөл хорионд оров. Хэн ч худалдаа хийхгүй, байгууллагууд алсын зайнаас ажиллаж, соёлын объектууд хаагдан, гудамжнууд эл хуль. 

 

Бүхий л цэцэрлэг, сургууль, их дээд сургуулиуд хаалгаа барьж, оюутан сурагчид алсын зайн сургалтад шилжсэн бөгөөд Монголын телевизүүд болон интернетэд цахим хичээлүүдийг дамжуулж байгаа юм.

 

Монголчууд дургүйцсэнгүй, эсэргүүцсэнгүй, харин Засгийн газрынхаа бүхий л зөвлөмжийг дагаж байна. Учир нь ингэх нь зөв гэдгийг тэд ойлгож байгаа. Хөл хорио эхлэхээс өмнө Монголын шадар сайд Янгугийн Содбаатар ард түмэндээ хандан тайван байж, урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг мөрдөхийг хүсэн, хамтдаа энэ хүндрэлийг давна хэмээн мэдэгдэж байлаа.

 

Харин Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх "Сахилга бат бол бид болон бидний гэр бүлд хамгийн сайн вакцин болно" хэмээн мэдэгдсэн юм.

 

Улаанбаатарт хатуу хөл хорионы дэглэм 11 дүгээр сарын 12-ны 06.00 цагаас 11 дүгээр сарын 17-ны 06.00 хүртэл тогтоосон. Харин дараа нь энэ дэглэмийг 12 дугаар сарын нэгний 06.00 цаг хүртэл сунгав. Эдгээр өдрүүд мэргэжлийн байгууллагууд тус улс дахь коронавирусийн халдварын тархалтыг хяналтадаа оруулах арга хэмжээг цогцоор нь авахад хангалттай гэж үзжээ. 


Хүмүүс ээ, сэрцгээ!

11 дүгээр сарын 16-ны өглөөний байдлаар Монгол улсад 428 халдварын тохиолдол бүртгэгджээ. Багагүй нутаг дэвсгэртэй энэ улсад нийтдээ 428 тохиолдол!  Атал Монголын хөрш Буриад улсад өдөр бүр шинээр 200 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, 300-д дөхөж байна. Гэтэл зарим хүмүүс хязгаарлалтыг мөрдөхийг хүсэхгүй, хүн хоорондын зай баримтлахгүй, амны хаалт зүүлгүй, нууцаар зохион байгуулсан олон нийтийн арга хэмжээнд оролцсоор байна. Буриадын тэргүүн 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн хоёр долоо хоногийн хугацаатай хөл хорио тогтоосон нь олон хүний хувьд цочирдом үйл явдал боллоо. Гэхдээ эрүүл мэндийн салбарын хүнд нөхцөл байдал болон сурагчдын байнгын алсын зайн сургалт шинэ локдауны шалтгаан болсон гэж Алексей Цыденов зүгээр ч нэг хэлээгүй юм.

 

"Гол зорилт нь бүгдийн анхаарлыг хандуулах явдал, одоо тоглож байх цаг биш !" Энэ нь "Хүмүүс ээ, сэрцгээ!" гэсэн үг. Манай хүн амын ихэнх хэсэг нь хариуцлагатай хандаж, амны хаалт зүүн, гараа ариутгаж байгаа. Гэвч үлдсэн хэсэг нь тун хариуцлагагүй. Шинээр илэрсэн тохиолдлуудын тал хувь нь 19-30 насныхан байгаа юм. Залуус өөрсдийгөө, өрөөлийг ч бодолгүй гадуур явцгааж байна гэсэн үг. Нөхцөл байдлыг ухамсарт нь төдийгүй хүмүүсийн зан төлөвт өөрчлөх ёстой" хэмээн Алексей Цыденов онцолсон.

 

Буриадад чухамхүү хоёр долоо хоногийн хугацаатайгаар хөл хорио үргэлжилнэ гэж онцолсон. Энэ хугацаанд хүмүүсийн зорчих хөдөлгөөнийг дээд зэргээр хязгаарлаж, эрүүл мэндийн салбарт ирсэн ачааллыг бууруулж чадна гэж Цыденов тооцоолжээ.

 

"Энэ хугацаанд шаардлагатай хэмжээнд нөхцөл байдлыг тогтоон барьж чадна гэж найдаж байна. Бид хоёр долоо хоногоос илүүгээр хөл хориог сунгах бодолгүй. Учир нь хөл хориог сунгавал эдийн засгийн үр дагавар улам хүнд болно" гэж мэдэгдсэн.

 

Буриадын хүн ам гэртээ сууж, тэсэж, шинэ хязгаарлалтын арга хэмжээнүүдийг давах болов уу? Улаанбаатарын оршин суугчдаас ч үлгэр дуурайл авахад болох мэт санагдана. Сахилга бат бол хамгийн сайн вакцин. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
hudlaa medee bgag haraad medehgui bga ta nar jaahan mangar uu:
Ter oros doo heleerei iim yum bichihdee ehleed ed nar yag eruul bnu esvel jujigleed bnu gej bodoj bgad bicheerei gej!!!!!!!!!!
2020-11-20
hutsna biz:
buh yumiig ni hucheer haagaad boogood bga hernee, niitiin autobusaar ugluu oroid ni delbe chiheltsuuleed. Eniigee ulger duurialal gehuu tulee yumaa
2020-11-20
Tor zasagdaa hurdan arga hemjee avch ajillaj bgaad gunee talarhaj bna... irgediin uhamsar ch gsn mash sain bna...
2020-11-20
erguu mini ene haniadiig chini darah em vaktsin bhgui zarim uls ornii morog duureed bga bolhoor tahal geed bna! em vaktsin garsan ued bol ineed bj boloh yum
2020-11-20
За:
Дэндүү хүлцэнгүй ард түмэн юм даа .
2020-11-20
иймэрхүү хүний оронцогнууд амьд яваад бх юм даа
2020-11-20
зочин:
яг үнэн гоё хэллээ
2020-11-20
?:
нийтээр нь хорьж дархлааг нь унагаж алахаар шийджээ. ханиадны араас ингэж байхаар тэмбуу, дох, хорт хавдартаа ингэж анхаараасай!
2020-11-20
Oz:
Hhha
2020-11-20
Хүүкийчан хүүхрембо ирсэн гээд вирүсүүд хоорондоо яриад эхэлсэн гэжийн
2020-11-20
Харин тийм:
Харин тиймээ
2020-11-20
haniad:
zuer l haniad bsaaan gedgiig 2 3 jiliin daraa medeed tataj unah baihdaa ene commentiig ch gesen sanaj baigaarai hhe ???
2020-11-19
erguu mini ene haniadiig chini darah em vaktsin bhgui zarim uls ornii morog duureed bga bolhoor tahal geed bna! em vaktsin garsan ued bol ineed bj boloh yum
Oz:
Hhha
одоо ингэж хошгирцгоохоо боль
2020-11-19
Сорог юм бичдэг 200 орчим хун бдаг. Бусад 3.1 сая хун бол зугээрээ.
2020-11-19
Корона:
Сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс та нар сөрөг бодол чинь сөрөгхувь тавиланд хүргэдгийг мэдэх үү.
2020-11-19
корона:
Дандаа сөрөг юм бичихээ больцгооХир их сөрөг байх тусам хувь тавилан чинь ч сөрөг байх болно шүү.
2020-11-19
Монголыг дуурайвал хөгөө хөлдөө чирнэ шүү
2020-11-19
иймэрхүү хүний оронцогнууд амьд яваад бх юм даа
зочин:
яг үнэн гоё хэллээ
zochin:
HEREGTEI HEREGGUI CHIHER .ZAIRMAG UNDAA SELTIIG HIL DAMNUULJ ZOOSOOR BAIGAAD HALDVAR AVCHIRSNII GAI CH IRLEE DEE.
2020-11-18
ingej tolgoi erguulehgui shu
2020-11-18
Усан нүдэт:
Коронаг дотороо дарвайтлаа алдчихаад хэндээ ямар үлгэр үзүүлэх вэ дээ Монголчууд
2020-11-18
Харин тийм:
Харин тиймээ
Od:
“Hunii mahan hunstenguud mini” huuhed nylhas hogshin otgos er ni hool idej amidardag humuusiin hooliig ni horichihoor yu bolohiid erh bish medmeer ymaa?????!!!!! Medeh ch ugui biz dee medehiig ch husehgui biz. Talh 6mar uneteid meddeggui tom evertenduud bombuur ch. Oordiigoo onts sain ajillaj bn geed l shagnaad baisan biz dee. “ONTS MUU” ajillaj baisan ym bishuu. Ta nariin hariutslagaguigees bolj dotooddoo haldvar garaa biz dee. Ali esvel 7 buudliin Doljin bi tsraachihaa yu?
2020-11-18
Od:
Deedsuud ni doodsuudiinhaa mahaar hoolol gej uu?. Idej uuh ym ch baihgui tsagdan horiod harin oorsdoo bol deeshee dooshoogoo gartal ni chihej bgaashdee tuiliin unen tegj hellee geed namaig shorond hiij shond duujileh biz. Tagnuuliin bazariin tsagdaagaa yvuulaad bariul. Ter chini ireed ymar baidaltai baigaag ni 1 bish 2 nudeeree harag!!!!!!!!!!!!!!!!!
2020-11-18
корона:
Дандаа сөрөг юм бичихээ больцгооХир их сөрөг байх тусам хувь тавилан чинь ч сөрөг байх болно шүү.