Ерөнхийлөгчийн өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх санал дэмжигдсэнгүй
2020-11-18

Засгийн газрын хуралдаан 08:00 цагаас хуралдаж байна. Хуралдаанаар  Эдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний талаар хуралдаж  байгаа юм. 

 

Ерөнхийлөгч Х.Баттулга айл өрх бүрийг тухайлан дэмжсэн, бодит дэмжлэг, туслалцаа болох тусгай бодлогыг гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд үүний хүрээнд  төрөөс өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, 2020 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн дотор хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрх бүхий ваучераар (эрхийн бичиг) олгох хэрэгтэй гэдэг саналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан бичгээр хүргүүлсэн. 

Харин УИХ-ын дарга  Г.Занданшатар Монголбанкны удирдлага болон холбогдох бусад албан тушаалтнуудтай цахим уулзалт хийж зээл, зээлийн хүүг бууруулах асуудлаар мэдээлэл сонсон, санал солилцож, үүрэг даалгавар өгөөд байгаа. 

 

Ямартай ч өрх бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх Ерөнхийлөгчийн санал Засгийн газрын хуралдаанаар дэмжигдээгүй байна. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
irgen:
belen mungu ugch bolohgyi arhidaad.goo saihnii hagalgaand orood hyyhdyd ni ulsunu.hyns avah tolon uguh heregtei.yneheer heregtei hugshchyyl ih baigaa shyy.em tariandaa hyrehgyi yzleg hiilgej chadahgyi har tsaitai gol harlaj bna.
2020-11-18
zochin:
avnaa uund n schuumjleed baigaa um!!!, cheregleend ich nemertei
2020-11-18
зочин:
Төрийн тэргүүн маань хүүхэд хуурч байгаа юм шиг ард түмнээ доромжилчих юмаа
2020-11-18
Zochin:
Amidraliin bolomj taaruu ail urhud 500.0 myngan tugrugiin mah, huns, ariutgal tseverlegeenii zuil ugvul zugeer baihaa. Humuus Id shidii oron tuviin zohion baiguulj baigaa Hun bai aynii hureend mungu, huns handivlaj baigaa ni baharhmaar sanagdaj baina
2020-11-18
zochin:
medeej sh dee.Batulgyg gaigui siireg uhaantai yum gej bodoj baisan enduurel baijee, uuriiguu l hen gedgee haruulaad baina daa
2020-11-18
Монгол:
Сонгууль арай эрт эхэлсэн байна.
2020-11-18
ЭНЭ ӨВЧИНТЭЙ ҮЕД бАТТУЛГА БИТГИЙ ПОПОРООД БАЙ ЧИ СОНГУУЛЬДАА БЭЛДЭЭД БАЙГАА ЮМ УУ ТЭРНИЙ ОРОНД бАЯНГОЛ ЗОЧИД БУУДАЛДАА ӨВЧТӨН АВЧ ТУСГААРЛА
2020-11-18