ШУУД: Бид цар тахлыг зогсоож чадна
2020-11-18

13:00 цаг:

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

 

-Бид цар тахлыг зогсоож чадна. Энэ аюулт өвчнөөс нэг ч хүн битгий үхээсэй гэж бодож төрийн албан хаагч нар зүтгэж байна. Бид цар тахлыг эв нэгдэл, сахилга хариуцлагаар давж чадна. Бидний хамгийн сайн вакцин бол сахилга бат, хариуцлага. 

 

Ерөнхийлөгчийн ирүүлсэн саналыг судалж байна. Гэхдээ бид цар тахлын үед эдийн засгаа сөхрүүлж болохгүй. 

 

Ипотекийн зээлийн төлөлтийг 2021 оны долдугаар сар хүртэл хойшлуулна

 

 

12:50 цаг: 

Засгийн газар 23 арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Сар бүх хүүхэд бүрт 100 мянган төгрөг, тэтгэвэр, тэтгэмжийг цаг алдалгүй олгох

  • Аж ахуйн нэгж байгууллагыг алданги, тооцооноос 2020 оны 11 сарын 01-ээс 2021 оны долдугаар сар хүртэл чөлөөлөх хуулийн төсөл боловсруулна.

  • Худалдаа, хүүхэд харах үйлчилгээ, худалдааны төвийн байр түрээсэлснийг албан бичигт үндэслэн чөлөөлнө.

  • Импортоор орж ирэх бүх төрлийн будаа, өвс, мал амьтны тэжээл, тослог ургамлыг импортын болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ

  • Хүнсний салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн ажлын хэсэг байгуулж, хүнсний бараа үйлдвэрлэлт, хүргэлтийг хэвийн явуулах

  • Ипотекийн хөнгөлөлттэй зээлийг 2021 оны долдугаар сарын нэгэн хүртэл зээлдэгчийн хүсэлтээр үндсэн болон зээлийн төлбөрөөс чөлөөлнө. Энэ хэрэгжилт 2020 оны 11 дүгээр сарын 01-нээс хэрэгжинэ.

  • Банк, банк бус байгууллагын зээлийн төлбөрийг чөлөөлөхдөө алданги тооцохгүйгээр зохицуулахыг 2021 оны долдугаар сар хүртэл хойшлуулна.

  • Эх орондоо үйлдвэрлэсэн барааг худалдан авахыг бүх төсвийн захирагч нарт үүрэг болголоо.

Ерөнхий сайдын мэдээлэл үргэлжилж байна.

Монгол Улс цар тахлыг дотооддоо АЛДЛАА

 

12:30 цаг:

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

 

-Аюулт цар тахал өвчин сүүлийн үед дэлхий дахинд эрч хүчээ авч байна. Цар тахлын бодит эрсдэл Монгол Улсад нүүрлэж, Монгол Улс дотооддоо цар тахлыг алдлаа гэж хэлж болно гэлээ. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин