ШУУД: Засгийн газар шийдвэр гаргахдаа Ерөнхийлөгчийн саналыг багтаасан
2020-11-18

 

Засгийн газрын хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулсны дараагаар Засгийн газрын гишүүд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулж байна. 

 

-Өрхөд чиглэсэн ямар арга хэмжээ байна вэ? Шахмал түлш олдоцтой ч иргэдийн худалдан авалт багассан. Эмзэг бүлгийнхэнд олгодог талон хүрэлцэхгүй байна. 

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

 

-Цар тахлын үед бид маш сайн тооцоолон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, хүүхдийн мөнгөний 100 мянган төгрөгийг ирэх оны долдугаар сар хүртэл олгоно. Мөн нийгмийн халамжийн тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 188 мянган төгрөг болгон олгож байгаа. Монгол Улсын төсөв коронагаар зохицуулагдсан. 

 

-Ерөнхийлөгчийн санал болгосон өрх бүрт нэг сая төгрөг олгох асуудлыг Засгийн газар дэмжсэнгүй юу?

 

-Хүүхдийн мөнгийг 100 мянга болгох, хүнсний талон олгох Засгийн газрын арга хэмжээ бол Ерөнхийлөгчийн санал багтаж байгаа.  Ерөнхийлөгч өрх бүрт нэг сая төгрөг олгоё гэсэн санал  гаргасан. Одоо Засгийн газрын хэрэгжүүлж байгаа арга хэмжээ илүү бодитой юм. Ерөнхийлөгч ипотекийн зээлийн хугацааг 6 сараар хойшлуулъя гэсэн. Засгийн газар ирэх оны долдугаар сарын нэгэн хүртэл хойшлуулахаар болж байна. 

 

НДШ, ХХОАТ-ын шимтгэлийг зургаан сараар хойшлуулах гэхээр улсын төсөв коронад нэрвэгдэж байна. Тэтгэвэр, тэтгэмж олгож чадахгүй бол дампуурна. 

 

-Төсвийг тодотгох уу?

 

-Төсвийн тодотголыг нөхцөл байдлаа харж байж хэлнэ. Одоо гаргах боломжгүй, коронавирусийг хумих арга хэмжээ хэрэгжүүлж байна. 

 

-Гаднын зээл, тусламжийн мөнгөний зарцуулалтыг хэзээ тайлагнах вэ?

 

-Гаднаас орж ирж байгаа тусламжийн талаар Сангийн яаман дээр дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ.

 

-Гадаад гацсан монголчууддаа юу гэж хэлэх вэ? Хот болон хөдөөд гацсан хүмүүсээ бас яах вэ?

 

Шадар сайд Я.Содбаатар: 

 

-Гадаадаас иргэдийг авчрах боломжгүй. Хот, хөдөөд гацсан иргэдийг өндөржүүлсэн байдлын энэ үед гаргах боломжгүй байна. 

 

НДШ-ийг царцаах боломжгүй юу? Хэмнэгдэх зардлуудын талаар ямар арга хэмжээ байна вэ?

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 

 

-НДШ төлөөгүй үед алданги авахгүй. Тийм учраас байгууллага төлөөгүй үед алданги тооцохгүй. Төсөв тодотгохдоо 118 тэрбум төгрөгийг хэмнэхээр тооцсон. Хөл хорионы үед 20-иод тэрбум төгрөг хэмнэгдэхээр байгаа.

 

-Банкууд яаж ажиллах вэ гэдэг асуудлыг иргэд байнга тавьж байна. Ипотекийн зээлээ хойшлуулахаар яаж холбогдох вэ?

 

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

 

-Хэрэглээний зээл нийт зээлийн талаас илүү хувийг эзэлдэг. Банкны салбар цахимаар ажиллаж байна. Дундажаар 584 мянган ширхэг картын гүйлгээ гарч байна. Мөн АТМ машин ажиллаж байна. ААН-үүдийн хооронд хийж байгаа төлбөрийн өдрийн дундаж нь 1.2 их наяд төгрөг. 

 

Банкууд хаалттай байна. Банк заавал зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулдаг. 

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

 

-Бүх нийтийн бэлэн байдлын 14 хоногийн хугацаанд гадаадаас иргэдээ татахгүй. Өнгөрсөн хугацаанд бид 27 мянган иргэнээ татаж авсан. 

 

Shuud.mn
Сонин хачин