Ж.Энхбаяр: Төмөр зам дагасан томоохон голомт үүссэн нь тодорхой болсон
2020-11-18

Дархан-Уул аймгийн Шуурхай штабаас мэдээлэл хийлээ.

 

Монгол Улсын Ерөнхий сайдын Ахлах Зөвлөх Ж.Энхбаяр "Дархан-Уул аймгийн хэмжээнд нийт 10 мянга гаруй хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн. Үүнээс есөн хүний хариу эерэг гарснаас PCR шинжилгээгээр хариу баталгаажсан дөрвөн хүнийг ХӨСҮТ-д шилжүүлсэн. Аймгийн эмнэлгийн хяналтад таван хүн тусгаарлагдан албан ёсны хариуг хүлээж байна. 

 

Төмөр зам дагасан томоохон голомт үүссэн нь тодорхой болсон. Ялангуяа Дархан-Уул аймагт төмөр замын байгуулллагын дунд соёлын болон спортын арга хэмжээ зохион байгуулагдсан. Төмөр замчдаас таван хүн халдвар авсан байж болзошгүй байна. "Сул эерэг" гэдэг хариу гарч сэжигтэй тохиолдол гарсан тул маршрутыг олж тогтоон хавьтагчдыг олж илрүүлэх ажил өрнөж байна.

 

Төмар замын ажилчдыг "Дархан" зочид буудалд төвлөрүүлэхээр ажиллаж байна. Халдвар илэрсэн эхний хоёр эмэгтэйн хавьтагчдыг "Компорт"зочид буудалд тусгаарлах ажлыг эхлүүлсэн" гэж мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин