Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгчийн гаргасан саналын 5 нь дэмжигдсэн
2020-11-18

Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга айл өрх, ААН, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор 1 сая төгрөгийн дэмжлэгийг иргэдэд үзүүлэх үүнээс 200 мянган төгрөгийг бэлнээр 800 мянган төгрөгийг ваучер хэлбэрээр олгох болон жижиг дунд бизнес эрхлэгчдийн түрээсийн төлбөрийг хөнгөлөх, банкны зээлийн хүүг хойшлуулах зэрэг 6 саналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан тоотоор явуулсан.

 

Өнөөдөр болсон Засгийн газрын хуралдааны үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Ерөнхийлөгчийн явуулсан албан тоотын талаар  хэлэхдээ:

 

-Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн аливаа хэлбэрийн түрээсийн төлбөрийг хөнгөлөхөд чиглэсэн цогц хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх тухай Ерөнхийлөгчийн санал Засгийн газарт дэмжигдсэн. 

 

Санал дотор ороод, худалдааны төв болон худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр талбай түрээсэлсэн албан татвар төлөгчийн түрээсийн төлбөрөөр нь түрээслүүлэгчийн орлогыг хасаж тооцох тухай  хууль санаачилж УИХ-д оруулж, батлуулхаар өгсөн. Ерөнхийлөгчийн тавьсан 6 саналаас таван санал орж тусгагдаад явж байгаа хэмээв.

 

 

Засгийн газрын хуралдааны өмнө ЕТГ-ын дарга Ө.Шижир:

 

-Иргэдэд 1 сая төгрөгний дэмжлэг үзүүлэх санал дэмжигдэх байх. Дэмжигдэхгүй бол Засгийн газартай хэлэлцээрийн ширээнд суух болно. Тус дэмжлэгийн 800 мянган төгрөгний ваучерт Ерөнхийлөгчийн хамаарал бүхий компаниуд хамрагдахгүй. Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулиа дагана. Ерөнхийлөгч ч бас ийм саналтай байгаа гэсэн юм. Тэгэхээр иргэдэд мөнгөн дэмжлэг үзүүлэх санал дахин хэлэлцээрийн ширээнд яригдах уу гэдэг асуудал иргэдийн анхаарлыг татаж байна. Мөн дэмжигдвэл Ерөнхийлөгчийн  хувьцаа эзэмшдэг компаниуд ваучерт хамаарахгүй гэдгээ зарлалаа.

 

Ерөнхийлөгч 1 сая төгрөгний дэмжлэг үзүүлж буй нь монголын боловсруулах үйлдвэрийн 8500 орчим аж ахуйн нэгжийг дэмжих зорилготой санал аж. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин