ЭМЯ: 18 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
2020-11-18

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.11.18/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-Өнөөдөр 11.00 цагаас хойш нийт 963 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 18 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Үүнд ХӨСҮТ-ийн лабораторид 556 хүнд шинжилгээ хийсэн. Нэг хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Тухайн хүн нь эмнэлгийн ажилтан байна. Дархан-Уул аймгийн лабораторид 348 хүнд шинжилгээ хийснээс 4 хүyд коронавирус илэрсэн. Сэлэнгэ аймгийн лабораторид 59 хүнд шинжилгээ хийснээс 13 хүнд коронавирус илэрсэн байна. Эдгээр коронавирус илэрсэн тохиолдлууд бүгд өмнө батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал байгаа. 

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 473  байна. Сэлэнгэ аймагт нийт  23 тохиолдол, Дархан-Уул аймагт 8, Говьсүмбэр аймагт 1, Улаанбаатар хотод 15 тохиолдол бүртгэгдлээ. Нийслэлд бүртгэгдсэн халдварын голомтод хийгдэж байгаа шинжилгээнээс хоёрдахь давтан шинжилгээнд 139 хүн, гуравдахь давтан шинжилгээнд 40 хүн орсон байгаа. Шинжилгээ тандалт үргэлжилж байна. 

 
Г.Мичидмаа
Shuud.mn
Сонин хачин