ШУУД: Иргэдийн зээлийг нэг удаадаа царцаах боломжтой юу
2020-11-19

Иргэд талхаа авах уу, маскаа авах уу гэдэг сонголттой болоод байна

 

10:30 цаг: 

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Цар тахлын үеэр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Шадар сайд Я.Содбаатар танилцуулав. 

Дотоодын халдварын тоо өнөө өглөөний байдлаар 65 болсон байна. Тухайлбал, Улаанбаатар 18,Сэлэнгэ 24, Дархан-Уул  8, Дорноговь 1, Орхон аймаг 13, Говьсүмбэр 1 тохиолдол батлагджээ. 

 

2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар цах тахлаас урьдчилан сэргийлэх эрсдэлт нөхцөлд ажиллаж буй эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаагийн албан хаагчид буюу голомтот ажиллаж буй албан хаагчдад 10 тэрбум төгрөгийн урамшуулал олгох шийдвэр гарсан байна. .

 

Манай Засгийн газар вакцины ковикс хөтөлбөрт багтаж, нийт хүн амыг вакцинжуулахаар ДЭМБ-ын хөтөлбөрт хамрагдаад байна. Мөн олон талт хамтын ажиллагааны ажиллаж байна. Дэлхийн банкнаас вакцин худалдаж авахаар 50.5 сая ам.долларын зээл авах хүсэлт илгээгээд байна гэлээ. Мэдээлэл хийсний дараагаар гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

 

-Өнөөдөр вакцин авахаар Дэлхийн банкны 50 сая ам.долларыг хүлээгээд суумааргүй байна. Иргэд өнөөдөр маскаа авах уу, талхаа авах уу гэдэг дээр эргэлзэж байна. Тиймээс иргэдийг маскжуулах ажлыг шуурхай хийх хэрэгтэй. Өдрийн орлогоороо амьжиргаагаа залгуулдаг 150 мянган орчим иргэнээ яаж хамгаалах вэ. Өнөөдөр тахлын үеийн төсвийн бодлого хэрэгтэй. 

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

 

-Бид замыг нь дөтлөх зорилгоор Ковакс хөтөлбөрт орж, хүсэлтээ тавьсан. Эхний ээлжинд хүнд амын 60 хувиа вакцинжуулна. Нэг хүнд 2 тун гэхээр 4 ам.доллар болно. Хүүхдүүдэд вакцин хийхгүй. Богино хугацаанд вакцин авах гол зорилго тавьж байна. 

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

 

-Өмнө нь иргэдийн зээлийг сунгах арга хэмжээ авч байсан. Иргэдэд энэ нь банкин дээр хүндрэл учруулж байна. Нэг удаадаа иргэдийн зээлийг царцаах талаар ямар бодлого байна.

 

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: 

 

-Энэ арга хэмжээ гуравдугаар сараас эхэлж, 125 мянган зээлдэгчийн зээл хамрагдсан. Эдийн засаг 2, 3 улиралд бага зэрэг сэргэсэн. 11 дүгээр сараас дахин хүндрэл үүсч байна. Зээлдэгч нар банкиндаа хандаад сунгаад явах боломжтой. 

 

Цар тахлын үеэр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулж байна

 

10:10 цаг: 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан цахимаар хуралдаж байна. Хуралдаанд УОК-ын дарга Я.Содбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Цар тахлын үеэр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Шадар сайд танилцуулж байгаа юм. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин