Т.Хаш-Эрдэнэ: Ипотекийн зээлийн төлөлтийн хугацааг зээлдэгчийн хүсэлтээр хойшлуулна
2020-11-19

Цар тахалтай холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний талаар Ерөнхий сайд олон нийтэд мэдээлсэн. Энэ талаар Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн Ажлын албаны дарга Т.Хаш-Эрдэнээс тодрууллаа. 

 

Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах  талаар олон нийт хамгийн ихээр  сонирхож байгаа, энэ талаар тодруулбал?

 

-Цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ оны 3 сард хэрэглээний болон бизнесийн зээл, ипотекийн зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэхдээ нэмэгдүүлсэн  хүү, торгууль, алданги ногдуулж, хүүг нэгтгэж тооцох зэргээр зээлдэгчид нэмэлт дарамт үүсгэхгүйгээр төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж, хугацааг сунгахтай холбоотой зохицуулалтын арга хэмжээг 2021 оны долдугаар сарын 1 өдөр хүртэлх хугацаанд үргэлжлүүлэхийг Монголбанк, Санхүүгийн  зохицуулах хороонд Засгийн газраас зөвлөмж өгсөн.

 

Ипотекийн зээлтэй хүн бүрийн хувьд эргэн төлөлтийн хугацаа нь шууд сунгагдах уу?

 

-2020 оны III улирлын байдлаар 99 мянга орчим зээлдэгч, нийт 4.8 их наяд төгрөгийн ипотекийн зээлтэй байна. Мөн нийт ипотекийн зээлийн үлдэгдлийн 95 хувь нь хэвийн ангилалд байгаа. Төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн эргэн төлөлтийн хугацааг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр 2021 оны долдугаар сарын 1 хүртэлх  хугацаагаар зээлдэгчийн хүсэлтэд үндэслэн хойшлуулах, ингэхдээ зээлийн гэрээний хугацааг сунгах зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

 

-Баярлалаа.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин