COVID-19: Канад буурай орнуудад вакцин хандивлахаар шийджээ
2020-11-19


Канадын эрх баригчид канадчуудад зориулан нөөцөлсөн COVID-19-өөс сэргийлэх вакцины хэсгийг буурай орнуудын оршин суугчдад зориулан нөөцөлсөн вакцинаасаа буурай орнуудын оршин суугчдад олгох талаар бусад орнуудын Засгийн газруудтай хэлэлцээ хийж байгаа талаар Ройтерс мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, вакцин худалдан авалтын дэлхийн тавцан болох COVAX Facility олон улсын сангаар дамжуулан нөөцөлсөн вакцинаас шилжүүлэх талаар төлөвлөж байгаа гэнэ. Duke Global Health Innovation Center байгуулагын судлаачдын тооцоолсноор Канад улс дэлхийн бусад орнуудтай харьцуулахад хамгийн их вакциныг ард түмэндээ нөөцлөн худалдаж авах хэлэлцээрийг хийсэн байна. 

 

Канад улс 38 сая орчим хүн амтай бөгөөд вакцин худалдан авах долоон гэрээ хэлэлцээр хийж, 414 сая тун вакцин авахаар захиалжээ. Энэ нөөцөлсөн хэмжээгээр вакцин нийлүүлэгдвэл Канадын ард түмэн таваас дээш удаа вакцинд хамрагдах юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Буурай орнуудад өгөх хандивыг ядуу буурай хөгжилтэй орнуудын иргэдийн эрүүл мэндээр туршилт хийх оролдлого гэж ойлгоход нэг их хол зөрөхгүй болов уу!
2020-11-19