Хотын даргын захирамж “Онц байдалд” шилжихээс хамгаалсан шийдвэр болоод байна
2020-11-19



Удирдагч хүн багтаа хайртай байж, хүнээ хайрладаг үүднээс “нойр хоолны асуудал гоншгоносон” Хотын дарга Д.Сумъяабазарын хүнд цаг үед хийж амжуулж байгаа бүхнийг нухчин дарах зохион байгуулалттай кампанит ажил Ковидтой тэмцэх шуурхай ажиллагаанаас муугүй байгаа харагдана.

 

Улсынхаа хүн амын талаас илүү хувийг амьтай нь, амьдралтай нь, эрүүүл мэнд, гэр бүлтэй нь мэнд авч үлдэх нь Хотын даргын том зорилт. Үүнийгээ биелүүлэхийн тулд юу ч гэж доромжлуулж ямар ч үнэ цэн төлж мэдэх боловч Д.Сумъяабазарын сонгосон зам л энэ. Одоо түүний амнаас гарах хийний ньюансиийг шинжих биш ажлын үр дүнг л хэмжье. Утга зохиолыг улстөржүүлэхэд ашигласан зарим хүнийг орхиод бодит баримт фактад тулгуурлаж ажилладаг үзэг нэгтнүүд надтай нэгдэнэ гэж найдаж байна.

“Нийслэл бол Монголын зүрх” гэж байгаад тэр зүрх рүүгээ онилж буудан цэцэрхэх цаг биш. Бөх барилддаг байсан нь энэ Хотын даргын буруу биш. Бизнес эрхэлдэг байсан С.Амарсайханыг ч шоолж дооглосоор угтсан. Ажлаа сайн л хийсэн. Түгжрэл бууруулна гээд ажлаа эхэлж байтал цар тахлын улмаас хөл хорио тогтоож зам хоосорсон нь ерөөсөө инээдтэй сэдэв биш юм аа. Гартаа эрхи зүүсэн нь Үндсэн хуулиар олгогдсон эрх нь юм аа. Харин үүний оронд төрөөс авдаг цалингаасаа хэд давсан үнэтэй брэндийн цагийг шоолж байсан удаагүй санагдана. Бүр тэр хэсэг газрын наймаачдын гарын үсэг шиг нь гүйж явсан сэтгүүлчид ч энд бий.

 

Одоо тэгж ажиллахаа больё оо, найзууд аа. Д.Сумъяабазарыг шоолж амжина, хэдүүлээ. Шүүмжлэлээр “алж өгнө”, бүгдээрээ. Харин өнөөдөр бидний үүрэг бол иргэд, олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөх явдал. “Хотын удирдлага, Нийслэлийн онцгой комисс ингэж ажиллалаа, тийм үр дүн гаргалаа...”. Энэ бол долигносон мэдээ биш шүү, бодит факт. Алдаа гаргасан бол олон нийттэйгээ хамт шүүмжилье, засуулъя. Түүнээс биш мэдээлэл өгч байхад нь мушгин гуйвуулж болох хэсгийн бичлэгээс тасдаж, эвлүүлгийн аргаар муу муухай харагдуулах үүрэг бидний мэргэжлийн үйл ажиллагааны зарчимд хэзээ ч байгаагүй. Түр зуур муу муухай зорилгоор орж ирсэн золбин тактик болохоос энэ бол мэдээллийн арга барил яавч биш.

За одоо, надтай санал нэг байгаа нь наашаа сууцгаагаарай. Бодит тоон мэдээлэлд тулгуурлаж мэдээ хүргэе. Муу ажиллах вий, алдаа гаргах вий, сонор соргог байцгаая. Тэр алдаа бол “олз” биш, цаашид ажлыг сайжруулах ташуур болох ёстой. Бид нийгэмд гэрэл гэгээ авчрах ариун үүрэгтэй болохоос биш муу муухай мэдээ олж ирэх харанхуй даалгавартай фронт биш билээ.

Өнөөдрийн байдлаар буюу 2020оны11дүгээр сарын19-ний байдлаар Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвийн гаргасан мэдээг харцгаая. Ердийн өдрүүдэд нийслэлийн хэмжээнд 400-450 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог юм байна. Засгийн газрын 178 дугаар тогтоолоор Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан 2020 оны 11 дүгээр сарын 13-16-ны өдрүүдэд өдөрт 60 000-80 000 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон байна. Бараг 5 дахин буурсан байгаа биз. Гэтэл 2020 оны 11 дүгээр сарын 17-ны ажлын өдөр эхлэхэд энэ тоо буцаад 100 000 давжээ. Энэ үед Нийслэлийн Засаг даргын 2020 оны A/1248 тоот захирамж гарч нийтийн тээврийн үйлчилгээг Тээвэр зохицуулалтын тусгай хуваарьт шилжүүлэн өглөө 07.00-10.00цагт, орой 17.00-20.00 цагийн хооронд нийтэд үйлчлэхээр тогтоож бусад цагт явган хүн, автомашины хөдөлгөөнийг хориглосон. 

 

Мэдээж “хэцүү” шийдвэр. Хэнд ч таатай бус байх нь ойлгомжтой. Гэхдээ үр дүнд нь 48 000орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож автомашины хөдөлгөөн 87 орчим хувиар буурсан байна. Хотын дарга, Нийслэлийн онцгой комиссийн энэ шийдвэр УОК-той ч уялдаа холбоотой учраас энэ дүнг УИХ-ын чуулганы цахим хуралдаан дээр УОК-ийн дарга мэдээлсэн.

 

Хотын удирдлагуудын зүгээс цаашид автомашины хөдөлгөөнийг 90 хувь хүртэл бууруулна гэсэн. Өөрөөр хэлбэл дээрх 48 000тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгааг 24 000 хүртэл бууруулах юм байна.

 

Харамсалтай нь Коронавируст /Covid19/-ийн дэгдэлт хэний ч таамаглаагүй хэмжээнд нэмэгдсээр байгаа энэ тохиолдолд бидэнд өөр аврал байхгүй. Одоо бидэнд хөл хориогоо баримталъя, дор бүрнээ хичээе, хамгийн гол нь ҮАБЗ дээр ярьсан дараагийн шатны хатуу зэрэглэл Онц байдалд хүрэхгүй юмсан гэсэн болгоомжлол байна. Онц байдалдаа хүрэхгүйгээр хумьж болох ганц арга зам энэ л байна. Тиймээс ч Ерөнхий сайд “Сонголтгүй сонголтыг хийж байна” гэж хэлсэн байх. 

 

Жирийн үед 518 мянган зорчигч нийтийн тээврээр үйлчлүүлдэг. Хатуу хөл хорионд шилжсэнээр 28 мянган иргэн буюу нэр дурдсан 13 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байгууллагын ажилчид, албан хаагчид л нийтийн тээврээр зорчиж байна. Бусад нь гэртээ хатуу хөл хорионы дэглэмээ сахиж байгаа гээд бодохоор Хотын даргын захирамж зөв байжээ. Тархах магадлал төдийчинээ буурчээ. Ийм бодит үр дүнг бол хүлээн зөвшөөрөхөөс аргагүй юм.

 

Учир нь Онц байдал миний ард түмэнд, миний хотын иргэдэд маш хатуу тусна. Хотоороо байтугай улсаараа “Тэг зогсолт” хийж хуягт машинууд гудамжинд дүрэм сахиулахыг хэн ч хүсэхгүй. Тиймээс хотын удирдлагуудын одоо авч байгаа үр дүнг хүлээн зөвшөөрч хүндэтгэн дагаяцгаая. Сайн, муу, сайхан муухай, таалагдах, эс таалагдах бол эрүүл энх, тайван цагийн яриа. Үүнийг мартаад тахлын аюулаас иргэний эрүүл мэнд амь насыг хамгаалах нь хамгийн чухал болоод байна.

 

У.Оргилмаа

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Олон толгойтой могойноос нэг толгойтой могой хурдан, нөхдүүдээ одоо ажиллаж байгаа хүмүүсийг хүндэтгээд зүгээр л үгэнд нь ор, битгий янз бүрийн юм ярь. Гэртээ бай, битгий тэ нэ, гараа угаа, маскаа зүү. Маяглацгааж байж байдлыг битгий хүндрүүл, таныг орондоо тавтай унтаж байхад зарим нь нойр хоолгүй ажиллаж байгаа, тэднийг хүндэл. Шүүмжлэл хэзээд оройтохгүй, буруутанг ч дараа нь байдал гайгүй болохоор ол!!! Зүгээр л ажлыг нь хийлгэ, тэд ядарч байгаа. Тэдний ажлыг дэмжээд гэртээ томоотой байцгаа
2020-11-20
Хүрлээ:
Хийморь нь үхсэн хэдэн юмс тавьчихсан, тэд нь тэгээд ур чадвар ухаан дутчихсан. Топор өөрөө удирдах хэрэгтэй ш дээ. Даанч тэр ч бас морь унасан толгойгүй нэгэн.
2020-11-20
Zochin:
Pildaga hulgaich ve
2020-11-20
Оргилмаа минь дээ.:
Ард түмэн чинь бид. Ойлгож байна уу? Бид дүнгээ тавьчхаад байна наад хүнд чинь. Ямар ч ичих булчирхай алга уу? Өвчнөөс болоод хөл хорио тогтоох нь Хотын дарга анх удаа сэдээд олчихсон юм биш шүү дээ. Нөгөөтэйгүүр түгжрэл бууруулж чадсан даргын минь гавьяа гээд зогсож байхдаа ичээч та нар.
2020-11-20
Zalu:
Hotiin dargiig uter turgen ogtsruul boh hun hotiin darga bn gj yu bdgii
2020-11-20
zochin:
Hotiin darga UIG-ii hural deer gargadag muu abir gehuu turemgii , buh giiguulegchiin dureer asuult hariult , yriltslaga ugch bn. Udirdagch gedeg chin temtseend oroltsohoos uur menejment gedgiig bodohgui bgaa bolob uu. Amjilt buh ni yhaalag shiidbert bg , zanal zuhel hor sharaar oilgoj bolhgui. Yls turd olon jil ybah tusam uhaalag zuulun akts, amits gargah ni lider boloh shinj bg . amjilt husie hetsuu ued ug daaj sn ajillahiig husei.
2020-11-20
zochin 966:
одоо энэ хотын хөл хорионы үеийн нөцөл байдлыг ашиглан замын түгжирлийг зохицуулах сайхан боломж гарч байна. Учир юу вэ гэхэд замын тэмдэг тэмдэглийг өөрчлөн их хотын замын хөдөлгөөн урсгалыг зохицуулж зөвхөн чигээрээ болон баруун гар эргэх үйлдлээс бусад үлдлийг хорьж яг голын урсгал шиг болгож нэг түвшины замын огтолцолгүй болгож зохицуулж чадвал маш бага зардлаар түгжирлэлийг багасгах бүрэн боложтой бид замынхаа дөнгөж 50 хувийг ашигдаг
2020-11-20
Зочин:
Энэ сэтгүүлч сурвалжлагч нар гэж мэдлэггүй тэнэг ажлын саад эргүү мал нар их байнаа.Эдний тоог цөөрүүлж болдоггүй юм уу.Багширсан баахан юмнууд байх юм
2020-11-20
Яаахууууу:
Яаахуу боовон чихт ээ. Чи минь нэг л явяхгүй нээ дээ хөө. ерөөсөө ингий буурал баатарт наад ажлаа өг хөө. Чи тэгээд хэдэн бөх бэлддэг байхад л болоод явчина юуу гуйж бн.
2020-11-20
huurhiis:
zahialgaar bichvvlee yu hotiin darga iim yum bichvvlii geed bichvvlj bdag ai bas hooson tolgoi ya !
2020-11-20
Хотын даргыг дүүргүүдийн дарга гээч малуудтай нь хамт зайлуулъя. Ямар ч чадвар, мэдлэггүй нам дагасан хар НЯНГАРУУД.
2020-11-19
Тэнгэр:
Нисэх яармаг баянхошуугаа хар л даа пиг түгжээ автобусны буудал пиг хүн цагдаа нь ч учраа олохгүй хий дэмий л дохиж зогсоно.
2020-11-19
Зочин:
Сумбузараа, хот руу өвчтэй хүмүүсээ оруулахгүй, тэнд нь эмчлэх арга хэмжээ аваачээ
2020-11-19
УГ ХҮН НЬ БОЛОВСРОЛ МУУТАЙ,АЖИЛ ХИЙЖ ҮЗЭЭГҮЙ,БИЗНЕС МЭДЭХГҮЙ САГСУУ ДҮҮГИЙНХЭЭ МӨНГИЙГ НААШ ЦААШ НЬ ГЭЖ Л АМЬДАРЧ БАЙСАН.ОДОО ХИЙ САМГАРДААД ЯАХАА МЭДЭХГҮЙ БАЙГАА ХӨӨРХИЙ.ГАНЦ НЭГ НОЙРГҮЙ ХОНОСОН БИШ ЯЛАРХААД ҮХЭХ НЬ.ЭНХСАРАНД НЬ АМРААЯ.АЖЛЫГ НЬ АВЬЯ.ХУЙХТАЙ ААВЫН ХҮҮХДҮҮД ЗӨНДӨӨ Л БАЙГАА.
2020-11-19
Unen:
SUMYA UGAASAA SUGA BAIGAA N ANXNAASAA L TODORXOI BSAN. ODOO BID ulaqnbaatarchuud AZGUIMDAA TE. ODOO YAXAV SDA. BUX SDAAD DARUULAAL BAIJAAXAAS
2020-11-19
nnn:
тэр булгантуяа гэд УИХ-д гарсан шоучин авгай өнөөдөр өдөр хориотой цагт хориотой газар гар нэмэхгүй ам нэмээд БЗД- т машинтай зугаалаад live хийгээд явж байх юм. гэтэл энэ хүнийг цагдаа нь явуулахгүй. хуууль хэнд үйдчлээд бна. цагда нар адилхан бгаарай ХөөөЕ
2020-11-19
Хотын иргэн:
Чадахгүй зовлон байвал ажлаа өгөөд зайл, энэ ажлыг тээргүй цоглог хийгээд явах монгол эмэгтэй эрэгтэй иргэн олон байгаа. Хэндээ яларахаад байгаа бөх вэ?
2020-11-19
Zochin:
Irgediin tarhig ugaahaa boli, ter tergui bid asuudal bgag medej bgaa!!!!
2020-11-19
D:
Neg l zangarag muutai bolovsrol nimgen aragdaad bgaam da
2020-11-19
Buruu heterhii horih ni!!!:
Oyutnuudaa huduu gert ni hariulaachee!!! Ulsgulun bolvol irgenii dain bolno!!! Bolgoomjil!!! Turgen arga hemjee avaachee!!!
2020-11-19