COVID-19: Өвчтөн өөрт ноогдох хүчилтөрөгчөө хүүдээ өгөөд нас баржээ
2020-11-19

Украинд коронавирусийн халдвартай эрэгтэй өөрт ноогдох хүчилтөрөгчийн лимитийг мөн л хүчилтөрөгчийн аппаратанд байгаа хүүдээ өгөөд өөрөө нас баржээ. Энэхүү эмгэнэлт явдлын талаар сайн дурын ажилтан Дана Яровая фейсбүүк хуудсандаа бичсэнийг Комсомольская правда дамжуулсан байна.

 

Сайн дурын ажилтны өгүүлснээр Украины Киев мужийн эмнэлгүүдэд коронавирусийн халдвартай өвчтөнүүдэд зориулсан хүчилтөрөгчийн концентратууд хангалтгүй байгаа гэнэ. Үүний улмаас хүнд өвчинтэй хүмүүст өдөрт 15 минут л хүчилтөрөгчөөр амьсгалах боломж олддог болжээ. Улмаар хүнд өвчинтэй эрэгтэй өөрт ноогдох өдрийн 15 минутын лимитийг хүүдээ шилжүүлэн, эмчилгээнээс сайн дураар татгалзан нас барсан бөгөөд харин хүүгийн биеийн байдал ямар байгаа талаарх мэдээлэл гараагүй байна.

 

Украинд цар тахал дэгдсэнээс хойш халдварын тохиолдол 535,8 мянгыг давсан бөгөөд үүнээс 241 мянга гаруй хүн эдгэрч, 9603 хүн нас баржээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
h:
jinhen vnen ch hair gej ene deee huuramch hair yrigchdaaa
2020-11-20