ЭМЯ: 13 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
2020-11-19 17:12

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.11.19/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-11 цагаас хойш Сэлэнгэ лабораторид 53 хүнд шинжилгээ хийснээс 13 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна.

 

Улсын хэмжээнд:

 

  • Дархан-Уул аймагт: 11

  • Орхон аймагт: 13 

  • Дорноговь аймагт: 1

  • Говьсүмбэр аймагт: 1

  • Сэлэнгэ аймагт: 41

  • Улаанбаатар төмөр замын харьяаны 4, нийслэлд бүртгэгдсэн голомтод 14 нийтдээ үүсээд байгаа халдварын голомтод 85 тохиолдол бүртгэгдээд байна. 

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 518  байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 329 байгаа. Нийт эдгэрээд гарсан 335 хүний 23 нь сувиллын ажиглалт, тандалтад байгаа бол 2 хүн гэрийн ажиглалт тандалтад байна. Ажиглалт тандалтын хугацаа дууссан  310 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар 176 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 140 хүн хөнгөн, хүндэвтэр 35 ,хүнд 1  хүн байна. Нутаг буцаасан 7 хүн бий.

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Астразэнэка нь эсрэг биет үүсгэх ба эсийн дархлааг тогтоодог тул давуу. Файзэр нь эсрэг биет бий болгодог
2020-11-19
AstraZeneca вакцин дээр гэж мэдээлж б. Эсийг дархлаажуулдаг тул pfizer аас давуу талтай
2020-11-19
Астразэнэка нь эсрэг биет үүсгэх ба эсийн дархлааг тогтоодог тул давуу. Файзэр нь эсрэг биет бий болгодог
Дотоодод 85 гэдэг чинь маш өндөр тоо. Энэ тооны ард халдвар геометр прогрессоор өсөх боломжтой. Тэр халдварт ойрхон байсан хүмүүс хурдан шилжилгээгээ өгөөд хөл хорионд ороочээ.
2020-11-19
Ухамсаргүй тэнэг,гадуур золбин юм шиг тэнэдэг новшнуудаас болж халдвар хурдан тархаж байна.
2020-11-19
Zochin:
Erdenetiin zasga darga uuriiguu l hamgaalaad bhiim.ug n tsar tahliin ued uuruu ajilaa hiih yrtoi bizdee.
2020-11-19
хяналтанд тийм ч амар орохгүй нь дээ:
Бурхан өршөөг
2020-11-19