"Эмоци" продакшны тоглолт үзсэн, "Говь гурван сайхан" караоке орсон хүмүүс шинжилгээнд хамрагдаарай
2020-11-19

"Ковид-19” халдварт цар тахлын тархалтыг хумих зорилгоор халдвар тээгчийг олж тогтоох, халдварын батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлыг илрүүлэх ажлыг эрүүл мэндийн байгууллагаас зохион байгуулж байна.

 

Энэ хүрээнд 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш буюу:

 

  • “UB palace”-т “Хархан нүдэн” тоглолт,

 

  • Соёлын төв өргөөнд “Эмоци” продакшины тоглолт,

 

  • “Говь гурван сайхан” караоке,

 

  • Төмөр замын “Өгөөж” цайны газарт үйлчлүүлсэн иргэд дараах шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах, эсвэл 1800-0119 дугаарын утсанд хандаж зөвлөгөө, мэдээлэл авахыг зөвлөж байна.

 

Үүнд:

 

  • 37,1 0 С-ээс дээш халуурах

 

  • Үнэрлэх, амтлах мэдрэхүй өөрчлөгдөх

 

  • Хоолой өвдөх

 

  • Толгой өвдөх

 

  • Хуурай ханиалгах

 

  • Хамраас нус гоожих

 

  • Хамар битүүрэх

 

  • Амьсгал давчдах гэх мэт.

 

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ

Shuud.mn
Сонин хачин
тоглолт хийхгүй бол, үзэхгүй бол үхлээ юу.
2021-03-12
Иргэн:
Хошин шог, зохиолын дуу 2 ч улсыг минь сүйдэлж байна даа...
2020-11-20
ХОШИН ШОГИЙН ГАЙНУУД
2020-11-19