Орхон аймаг: Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн хүргэнэ
2020-11-19

 

Орхон аймагт коронавирусийн 13 тохиолдол  бүртгэгдсэн. Иймд Орхон аймгийн  онцгой комисс хуралдаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Хуралдаанаар бүртгэгдсэн 13 тохиолдлын хавьтал, маршрутыг тогтоох, эмийн сангууд хэвийн цагийн хуваарийн дагуу ажиллах, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг хүргэлттэй болгох, махны нөөц, хүнс тэжээлийн дутагдалд орж болзошгүй айл өрхүүдэд туслах зэрэг  асуудлуудыг шийдвэрлэжээ.

 

-13 тохиолдлын бүх маршрутыг гаргахад тодорхой хэмжээний цаг хугацаа хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар Орхон аймагт эмийн хүрэлцээ, эм хангах 10 байгууллага, 63 аптек байна. Эдгээр газруудын ажлын цагаар хэвийн ажиллаж байгаа. Мөн ажиллахгүй тохиолдолд эмийн сангууд гэрээр эм хүргэж өгнө.

 

Сургуулийн дотуур байранд 120 гаруй хүүхэд амьдарч байна. Хоол хүнс хангалттай. Их дээд сургуулиуд тодорхой хуваарийн дагуу хангалт өгч байгаа. Хөдөлмөр халамжийн хэлтсээс хүнс, хоол тэжээлийн дутагдал орж болзошгүй 800 гаруй айл өрхөөс судалгаа авч, тусламж дэмжлэг үзүүлэх бэлтгэл хийж байна. Харуул хамгаалалтад цагдаа, онцгой, дотоодын цэргийн 270 гаруй албан хаагч ажиллаж байгаа. Эдгээр хүмүүсийн хоолыг цэцэрлэгийн гал тогоог түшиглэж хийлгэж байна гэдгийг албаны хүн онцлов.

 

Хүнсний хүргэлтийн тухайд?

 

-Хүнсний түгээлтүүдийг дэлгүүрүүд дээр хийж байсан. Өнөөдрийн байдлаар 100 гаруй машин түгээлтэд явж байгаа. Одоо бид онлайнаар хийх арга хэмжээндээ шилжинэ. Бэлтгэл ажлыг хангаж байна. Онлайн захиалга авна. Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн хүргэнэ. Мах хүргэнэ.

 

Орхон аймагт 4 махны үйлдвэр байдаг. Эдгээр үйлдвэрт нөөцөлсөн 800 гаруй тонн махны нөөцтэй байна. Аж ахуй нэгжүүдээс тус бүрээр нь Булган, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгуудад мал худалдаж авсан. Хүйтэрч байгаа учраас  малаа маханд татах ажлыг зохион байгуулна. Зэргэлдээх аймгуудын онцгой комисстой ярилцаж махны нөөц бүрдүүлэлт дээр анхаарч ажиллана. Орхон аймагт махны нөөц хангалттай байгаа" гэлээ.

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин