Марокко Оросын "Спутник V" вакциныг нутагтаа бүртгэнэ
2020-11-20


 Мароккогийн Эрүүл мэндийн яам Оросын Н.Ф.Гамалеян нэрэмжит хүрээлэнгийн боловсруулсан "Спутник V" вакциныг бүртгэх асуудлыг авч хэлэлцэж байгаа гэнэ. Ингэснээр цаашдаа вант улс руу Оросын вакцин нийлүүлэгдэнэ гэж Марокко дахь ОХУ-ын худалдааны төлөөлөгч мэдэгдсэнийг Известия дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, "Марокко эхний ээлжинд хүн амынхаа 20 гаруй хувийг вакцинжуулалтад хамруулах хэмжээний Оросын вакциныг худалдан авахаар төлөвлөж" байгаа гэнэ. Марокко руу Оросын вакциныг нийлүүлэх хэлэлцээрийг 2020 оны есдүгээр сард Оросын Шууд хөрөнгө оруулалтын сан, Мароккогийн Galenica эмийн үйлдвэр байгуулсан байна.

 

Galenica эмийн үйлдвэр нь үйлдвэрлэлийн дэд бүтэц сайтар хөгжсөн, Мароккод вакин борлуулахын дээр ажил хэргийн холбоо харилцаа муутай Африкийн бусад орны зах зээлүүд рүү гаргах  нөхцлийг хангана гэж Оросын худалдааны төлөөлөгч өгүүлсэн байна. Цаашлаад энэ үйлдвэр Мароккогийн нутаг дэвсгэр дээр Оросын вакцины технологийн хүлээн авч, үйлдвэрлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.

 

Энд дуулгахад, Оросын төдийгүй дэлхийн анхны коронавирусээс сэргийлэх вакциныг ОХУ-д наймдугаар сарын 11-ний өдөр бүртгэсэн. "Спутник V" гэж нэрлэгдсэн энэ вакциныг баталгаажуулахаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад саяхан хандсан юм. Ойрын үед Оросын вакцины талаар ДЭМБ-аас шийдвэр гарна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Орос дахь төлөөлөгч Мелита Вуйнович 11 дүгээр сарын 18-ны өдөр мэдэгдэж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
12345:
Ямарч эрсдэлгүй дэлхийн цорын ганц вакцин бол Sputnik V. Дархлаа тогтоох чадвар 92% аас дээш гэхлээр маш сайн. Туршилтад орсон сайн дурынхны тоо хамгийн өндөр буюу 25000 ба түүнээс дээш гарсан. Манайд ганц тохирох вакцин.
2020-11-21
мөнгөө салхинд цацжээ
2020-11-20