Засгийн газрын хэрэгжүүлж байгаа арга хэмжээ үр дүнгээ өгөх үү
2020-11-20 10:53

Монгол Улс дотооддоо коронавирусийн халдвар алдаж, улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин, Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоогоод байгаа. Цар тахлын үед Засгийн газар, УОК ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатарын чуулган дээр хийсэн мэдээллээс онцлон хүргэе.

 

Дотооддоо КОВИД-19 халдварын тохиолдол буртгэгдсэнээс хойш УОК-оос авч хэрэгжуулсэн арга хэмжээний талаар:

 

2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс үндэсний хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан УОК-оос дараах арга хэмжээг зохион байгуулж ажиллаж байна. Үүнд:

  • 2020 оны 11 дүгээр сарын 11-17-ны өдрүүдэд Засгийн газрын тогтоол 2, Шадар сайдын тушаал 2, УОК-ын даргын тушаал 5, УОК-ын тогтоол 1, УОК-ын тэмдэглэл 3, УОК-ын даргын албан даалгавар 2-ыг тус тус гаргаж, салбар хоорондын уялдааг хангах чиглэлтэйгээр шуурхай арга хэмжээ зохион байгуулж байна.

  • 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны эрсдэлт нөхцөлд ажиллаж буй эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаагийн албан хаагчдад 10.142,620,000 төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн.

  • Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 18.1-ийн “Энэ хууль 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үйлчилнэ” гэснийг “2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл” гэж өөрчлөх тухай хуулийн төсөл, үзэл баримтлалын төслийг боловсруулан УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна.

  • Улаанбаатар хотоос орох, гарах зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн түр зогсоож, хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор хүнсний ачаа тээврийн хэрэгслийг нарийвчилсан бүртгэл, ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэм дор хот хоорондын хөдөлгөөнд оролцуулж байна. 11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар бүх аймгууд хот хоорондын хөдөлгөөнийг түр зогсоолоо.

  • Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өглөө 07:00-10:00 цаг, орой 17:00-20:00 цагийн хооронд явах хуваарь гарган, зорчигчдыг цагийн хязгаартайгаар тээвэрлэж байна.

  • 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дотооддоо анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан бүх захиалгат нислэгийг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг цуцлах хүртэлх хугацаанд үйлдэхгүй байх чиглэлийг УОК-оос Зам, тээврийн хөгжлийн яаманд өгсөн.

  • Хот доторх олон нийтийн хөдөлгөөнийг хязгаарлах, олон хүн нэг дор бөөгнөрөхгүй байх зорилгоор төрийн байгууллагуудыг ажпын тусгай горимд шилжүүлж, ажлын байранд ажиллах албан хаагчдын тоог нийт бүрэлдэхүүний 10-15 хувиас хэтрүүлэхгүй байх, бусад албан хаагчдыг гэрээсээ ажиллах боломжоор хангах чиглэл өгч ажиллаж байна.

  • 0-12 насны хүүхэдтэй эх, өрх толгойлсон эцэг нарт цалинтай чөлөө олгож, гэрээсээ ажиллах боломжоор хангаж ажиллахыг байгууллагуудын удирдлагуудад чиглэл болгосон.

  • Тусгаарлан ажиглах байрнаас гарсан иргэдийг гэрийн 14 хоногийн тусгаарлалт хийх шаардлагыг сэргэн хэрэгжүүлж байна.

  • КОВИД-19 халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэж, эрсдэлт нөхцөл байдал хурцадсан тохиолдолд Цэргийн төв эмнэлэгт 500 ор, Хан-Уул дүүрэг дэх Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 300 ор, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт 220 ор, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт 225, ХӨСҮТ-д 400 /бэлэн нэмж 190/, нийт 1645 орыг дэлгэхээр бэлтгэлийг хангаж байна.

  • Оношлуур, урвалж, эм эмнэлгийн хэрэгслийн 1 сарын нөөц байна.

 

Монгол Улсын Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн хурлыг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулан дараах асуудлуудыг шийдвэрлэв. Үүнд:

  • Зарим бүтээгдэхүүний гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжигдэж, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэв.

  • 2020 онд нэмэлтээр экспортлох адууны 15.0 мянган тн мах, импортлох 40.0 мянган тн үрийн улаан буудай, 150.0 мянган тн хүнсний улаан буудайн тоо хэмжээг тогтоолоо.

  • Хүнсний нөөц, аюулгүй байдалтай холбоотойгоор зарим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн болох шар, цагаан будаа, ургамлын тос, өвс тэжээлийг Гаалийн татвар, НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг дэмжиж, УИХ-д өргөн барихаар шийдвэрлүүллээ.

  • Гурилын үйлдвэрүүдэд 100.0 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор тогтов. Үүнтэй холбогдуулан хэрхэн шуурхай олгох талаар холбогдох мэдээллийг Сангийн яам, Хөгжлийн банкуудад хүргүүлж 150.0 мянган тн улаан буудайн нөөцийг бүрдүүлэхээр 100 тэрбум нөөцийн зээлийн эх үүсвэрийг Хөгжлийн банкнаас гаргахаар шийдвэрлэв.

 

Хүнсний хангамжийн удирдлагын шуурхай штабын ХХААХҮЯ-ны ажлын баг хүнсний дотоодын тээвэрлэлт, олон улсын тээвэрлэлт, хүнс импортлогчдын гадаад төлбөр тооцоо хийх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

 

КОВИД-19 халдварын эсрэг вакцин нийлүүлэх чиглэлээр:

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр өнөөдөр нийт 202 вакцины судалгаа хөгжүүлэлтийг идэвхтэй хийж байгаагийн 47 нь эмнэл зүйн туршилтад, 155 вакцин эмнэл зүйн өмнөх буюу амьтны бие дээр турших шатандаа байна. Эмнэл зүйн туршилт, судалгааны 3-р үе шатанд 10 вакцин байгаа. Үүнээс БНХАУ- 4, АНУ- 4, ОХУ- 1, Их Британи /Оксфордын их сургууль+Астра Зенека/ -1 вакцин тус тус хөгжүүлж байна.

 

Вакцин дархлаажуулалтын глобаль альянс /ГАВИ/, ДЭМБ, Дэлхийн банк, Европын холбоо болон бусад олон олон улсын байгууллагуудын хамтран байгуулсан КОВАКС механизм /СОУАХ РасПКу/ нь КОВИД-19 халдварын эсрэг вакцины хөгжүүлэлтийг дэмжих, үйлдвэрлэсэн вакцины хүртээмжийг улс орнуудын хэрэгцээнд нийцүүлэн тэгш байдлаар бий болгох зорилготойгоор ажиллаж байгаа бөгөөд манай Засгийн газар 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр албан ёсоор уг механизмд нэгдэн орох хүсэлтээ хүргүүлж нэгдсэн. Энэ механизмын хүрээнд тухайн орны нийт хүн амын 20 хүртлэх хувийг вакцинжуулалтад хамруулах тооны вакциныг үнэ төлбөргүй олгоно. Нэмэлтээр хүн амын 40 хувийг хамрах тооны вакциныг уг механизмын хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр худалдан авахаар төлөвлөж байна.

 

Энэ худалдан авалтыг СО\/АХ РасПКу механизмын хүрээнд хийхийн гол ач холбогдол нь худалдан авах вакцин нь гагцхүү ДЭМБ-ын чанар, аюулгүй байдлын гэрчилгээтэй байх, үнэ өртөг нь КОВАКС-ийн үнээр байх тул олон улсын зах зээлийн хөөрөгдсөн үнээс зайлсхийх явдал юм.

 

ЭМЯ-наас вакциныг тээвэрлэн авчирах, түгээх, хийх үндэсний төлөвлөгөөг 2020 оны 7 дугаар сараас боловсруулж эхэлсэн бөгөөд нэг хүнд ноогдох тун, хоногийн зай зэрэг мэдээлэл нь ДЭМБ-аас энэ оны 11 дүгээр сараас тодорхой болж байгаа, иймээс ямар төрлийн вакциныг худалдаж авахаа эцэслэн шийдвэрлэснээр уг төлөвлөгөөг Монгол Улсын Шадар сайдын тушаалаар батлуулах бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан байгаа.

 

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкнаас вакцин худалдан авах зориулалтаар 50,7 сая ам.долларын зээл авахаар хэлэлцээ хийж байгаа.

 

Вакцин дархлаажуулалтын глобаль альянс болон КОВАКС механизмд эцэслэсэн хүн тун, вакцины технологийн сонголт хийсэн хүсэлтээ Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын гарын үсэгтэйгээр 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс өмнө илгээх шаардлагатай тул уг хүсэлтийг 12 дугаар сарын 1-ний өдөр илгээхээр ажиллаж байна.

 

“КОВИД-19 халдвартай тэмцэх, хариу арга хэмжээ авах” төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар:

 

Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “КОВИД-19 халдварын цар тархалтын үеийн Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны шуурхай хариу арга хэмжээ авах” төлөвлөгөө”-г хэрэгжүүлэн ажиллахдаа дараах үйл ажиллагааг зохион байгуулна. Үүнд:

  • Нийслэл, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын зочид буудал, барилга, байгууламжийг тусгаарлан ажиглах байрны зориулалтаар дайчлах;

  • Гол нэрийн бүтээгдэхүүн, эм, эмнэлгийн хэрэгсэл, шатахуун зэрэг стратегийн бүтээгдэхүүнийг бодит нөөцөд тулгуурлан 1 хүнд ногдох тоо хэмжээгээр олгох, түгээх;

  • Олон улсын хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах, хуваарилах, олгох ажлыг зохион байгуулах хүмүүнлэгийн кластерийн багийг ажиллуулах;

  • -голомтлон бүртгэгдсэн хүн амыг коронавирусын халдварыг илрүүлэх шинжилгээнд хамруулах үйл ажиллагааг зохион байгуулах;

  • Гамшгаас хамгаалах алба, мэргэжпийн ангийн бие бүрэлдэхүүнийг ажпын тусгай горимд шилжүүлэх;

  • Нийтийн тээврийн хөдөлгөөнийг зогсоож, авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдэд орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хаах;

  • Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлэх;

  • ДЭМБ-аас баталгаажуулсан коронавирусын эсрэг вакциныг захиалж, үйлдвэрлэгчтэй шууд хэлэлцээ хийж худалдан авалт хийж байна.

Н.Нягт

 

 

 

Shuud.mn
Сонин хачин