2169 тн хог хаягдлыг булж, устгуулаад байна
2020-11-20

 

Төвлөрсөн 3 хогийн цэг, хог хаягдал цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэгч 17 ААНБ-ын хог хаягдлын тээвэрлэлт хийж байгаад хяналт шалгалт хийж байна.
 
2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар хог хаягдлыг тээвэрлээгүй, зориулалтын бус газар хаясан нийт 58 зөрчил илэрч тээвэрлэлтийн компаниудад мэдэгдэж, газар дээр нь 45 зөрчил буюу 77%-ийг арилгууллаа. Нарангийн энгэр, Цагаан даваа, Морингийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт 1688 тн хог хаягдал хүлээн авч 2169 тн хаягдлыг булж устгасан.
 
Хог хаягдал цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд нь ажилчдын биеийн халууныг өдөр бүр шалгаж бүртгэл хөтөлж хэвшсэн ба сэжигтэй тохиолдол илрэхэд тусгаарлах өрөөг бэлтгэсэн байна. Мөн нэг удаагийн хамгаалах хувцас, бээлий, маскаар ханган ажиллаж байгаа боловч Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ, Чингэлтэй ТҮК, Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ, Сонгинохайрхан тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ, Тээвэр үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын нэг удаагийн хамгаалах хувцасны нөөц багассан байна.
 
Эх сурвалж: Нийслэлийн МХГ
 
Shuud.mn
Сонин хачин