Гэрийн ажиглалтад шилжсэн иргэдийг халдвар хамгааллын дэглэм сайн сахихыг анхааруулъя
2020-11-20 12:21

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.11.20/ хийлээ.

 

 

УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр:

 

-Өнөөдрийн байдлаар тусгаарлан ажиглах байранд нийслэлд 1562, орон нутагт 720 нийт 2282 хүн байгаа. Эдгээр хүмүүс бол өмнө гадаад улс орноос татан авалтаар ирсэн манай улсын иргэд юм.  ХӨСҮТ-ийн зөвлөмжөөр хавьтал болсон иргэдийн тусгаарлах арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ хүрээнд нийслэлд 689, орон нутагт 405 одоогийн байдлаар нийт 1094 иргэнийг  тусгаарлан тандалт судалгаа явуулж байна. 

 

Эрүүл мэндийн салбарын шугамаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн хүрээнд гадаад улс орноос орж ирэх тоног төхөөрөмж, хувцас, бусад зүйлсийг Монгол Улсын хилээр яаралтай нэвтрүүлэх, түгээх ажилд хамтарч ажиллаж байгаа. 

 

Орон нутагт суурилуулах тоног төхөөрөмж, бусад сургалт асуудалтай холбоотой инженер техникийн ажилтангууд зайлшгүй шаардлагаар очиж үүрэг гүйцэтгэх асуудал үүсэж байна. Энэ зохицуулалтыг шуурхай штабаас хангаж ажиллаж байгаа. 

 

Орон нутгаас өчигдөр/2020.11.19/ хавдартай хүн 22-ын товчоон дээр ирж гацалт үүссэн байсан. Зохицуулалтаар хангаж, хавдартын эмнэлэгт тухайн өвчтөнг хүргэх ажлыг зохион байгууллаа. Мөн шаардлагатай байгаа орон нутгийн цэгүүд дээр ОБЕГ болон ХӨСҮТ-ийн хамтарсан багууд очиж ажилласан. 

 

Гэрийн ажиглалтад шилжсэн иргэдийг халдвар хамгааллын дэглэм сахихыг анхааруулъя. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин