Их Британи вакцинжуулалтад бүх эмнэлгийн ажилтнуудыг дайчилна
2020-11-20

Их Британийн Эрүүл мэндийн алба коронавирусээс сэргийлэх вакцинжуулалтыг зохион байгуулахын тулд эмнэлгийн бүх ажилтнуудыг дайчлахад бэлэн гэж The Guardian мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, тэтгэвэртээ гарсан эмч, сувилагч, химичдийг хүн амыг коронавирусийн вакцинжуулалтад хамруулах өргөн цар хүрээтэй хөтөлбөр хэрэгжүүлэхэд дайчлахар төлөвлөж байгаа гэнэ. Түүнчлэн туршлага багатай эмч нар хоёр цагийн онлайн хичээлд зайлшгүй хамрагдах ёстой аж.

 

Энд дуулгахад, Их Британи даяар коронавирусийн халдварын тоо өссөөр байгаа бөгөөд өнгөрсөн хоногт 22 915 тохиолдол шинээр илэрснээр нийт батлагдсан тохиолдол 1.45 саяыг давсан байна. Үүнээс өнгөрсөн хоногт 501 хүн эдгэрснээр нийт эдгэрсэн хүний тоо 501 болжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин