"Ковид-19" цар тахалтай холбогдуулан авсан гадаад зээлийг хэрхэн зарцуулав?
2020-11-20

Монгол Улсын Засгийн газраас "Ковид-19" цар тахлын нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан авч ашигласан гадаад, зээл тусламжийн талаарх мэдээллийг Сангийн яамнаас дэлгэрэнгүй танилцууллаа. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Азийн хөгжлийн банкнаас 128.1 сая ам.долларын санхүүжилт авчээ. Зээлийн зориулалт болон тусламжийн зориулалт: 

 

1. Төсвийн дэмжлэг: 100.0 сая ам.доллар

 

2. "Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төсөл: Яаралтай үеийн тусламжийн нэмэлт санхүүжилт-30.0 сая ам.доллар

 

3. "Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 5 төсөл"-ийн дахин хуваарилалт - 1.2 сая ам.доллар

 

4. Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл- 26.4 сая ам.доллар

 

5. ХӨСҮТ-д нэн шаардлагатай байгаа СТ томограф төхөөрөмж худалдан авах, эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн цалинд 1.0 сая ам.доллар

 

6. PCR шинжилгээний лабораторид шаардлагатай 19 ширхэг тоног төхөөрөмж 5000 ширхэг шинжилгээний урвалж, оношлуур, хүчилтөрөгчийн үйлдвэр байгуулахад шаардлагатай 4,804 ширхэг тоног төхөөрөмж, иж бүрэн хэрэгслий худалдаж авах тендерийг зарлах бэлтгэж хангаж байна. /1.5 сая ам.доллар/

 

"Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5" төслийн хүрээнд яаралтай үеийн тусламжийн нэмэлт санхүүжилт 30.0 сая ам.доллараар:

 

•“КОВИД-19” вирус болон амьсгалын замын хүнд, хурц хэлбэрийн өвчнийг оношилж, эмчлэх зорилгоор 2,923 ширхэг тоног төхөөрөмж, 68,128 ширхэг хувийн хамгаалах хэрэгсэл худалдан авах
 
 

•Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн агуулах барьж, тоноглох

 

•7 аймгийн нэгдсэн эмнэлгийн ариутгалын тасгийг шинэчлэх
 

•Түргэн тусламжийн машин - 21 аймагт

 

Эрүүл мэндийн яам худалдан авалт, төслийн хэрэгжилтийг хариуцан ажиллаж байгаа аж. 

 

Сангийн яамнаас гаргасан "Ковид-19" цар тахлын үед авч ашигласан зээл тусламжийн зарцуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС татаж авах боломжтой. 

Shuud.mn
Сонин хачин